Оффшортой тэмцэгч Ерөнхийлөгч та өөрийнхөө оффшорын талаар ТАЙЛБАР ХИЙНЭ ҮҮ!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Х.Баттулга: Оффшор бүсэд хөрөнгөө байршуулах нь хяналтаас  нууж байгаа явдал

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын баялгийг хулгайлан гадаад дахь оффшор дансандаа хийсэн нөхөдтэй тэмцэнэ хэмээн 2017 онд төрийн тэргүүн болсон. Бүр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Монголоос оффшор бүс рүү гарсан 17 тэрбум ам.долларыг авчран, гурван сая монголчуудын өрийг дарах асуудлаар төрийн бус байгууллагуудын бичгийг гардан авч байлаа. Гэвч оффшортой тэмцэгч Ерөнхийлөгч маань өөрөө болон хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан  оффшор бүсэд олон тооны компани байгуулж, хөрөнгөө гадагшлуулж байсан талаар Монголын нэр бүхий гурван өдөр тутмын сонины “Эрэн сурвалжлагч” нэгдлээс цувралаар ил болгосоор байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг өөрөө байгуулан, улмаар 50 хувийг өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг хятад угшилтай Сингапурын  иргэн Деннис Лим-д эзэмшүүлсэн нь бодит баримтаар ил болжээ. Ийнхүү сүүлийн сар орчмын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэд хэдэн оффшор данс ил болсон ч тэрбээр өнөөдрийг хүртэл ямар нэг тайлбар хийсэнгүй. Тиймээс түүний өнгөрсөн хугацаанд оффшор данстай холбоотой хэлж, ярьж байсан зүйлсийг эргэн сануулах нь зөв байх.

2017 оны долдугаар сарын 24. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдыг 49 хоногийн дотор хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэхийг уриалсан. Тэрбээр “Улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал.

Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” хэмээсэн юм.

2017 оны наймугаар сарын 4. Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үеийн АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нартай уулзах үеэрээ оффшор данстай нэр холбогдсон 40 гаруй улстөрчийн шалгаж  шийдвэрлэхийг даалгасан. Тэрбээр уулзалтын үеэр “Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг  Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэсэн байдаг. 

2017 оны арваннэгдүгээр сарын  23. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Оффшор бүсэд мөнгө хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт  хэлэлцүүлэг хийж байлаа. Хэлэлцүүлэгт тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга оролцон “Монголын эдийн засагт орж ирж эргэлдэхгүй, оффшор бүсэд байршаад байгаа учраас түүнийг олж ирэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа үүрэг болгосон” хэмээн хэлсэн.

2019 оны гуравдугаар сарын 6. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцохдоо, “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг, мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас зээл авч олон зуун сая ам.долларын өрөнд оруулсан хэрэг, Тавантолгой нүүрсний ордыг хуйвалдан гаднынханд олон жилээр өгөхийг завдсан хэрэг, эзэд нь тодорхой, үнийн дүн нь тодорхой олон зуун тэрбум төгрөг зарцуулсан боловч утаа буураагүй “утаагүй зуухны” хэрэг, төрийн албыг мөнгөөр арилжсан “60 тэрбум”-ын хэрэг, Шинжан Шинфан компаниар 20 тэрбум төгрөг гаргуулж 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд зарцуулсан хэрэг, Багануур ДЦС-ын концесс, Салхитын мөнгөний орд болон түүнтэй холбоотой шүүгч нарын хэрэг, төрийн тэргүүн байсан хүний гэрээс хулгайгаар алдагдсан зураг гарч ирсэн гэх хэрэг, оффшор бүсэд мөнгө байршуулсан хэрэг гэх мэт иргэдийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байна” гэж хэлсэн.

2020 оны  арваннэгдүгээр сарын 27. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, үг хэлсэн. Тухайн үед “Хуулийн байгууллага, шүүх хараат бус, ямар нэг шахалт дарамтгүйгээр ажиллаад эхлэхээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд өнөөдөр шүүх, хуулийн байгууллагад өөрсдийн хяналтыг тогтоох зорилгоор увайгүйгээр дайрч, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхээр чармайж байгаа нь ил тод болж байна” гэсэн.

2020 оны арванхоёрдугаар сарын 31. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард иргэдэд хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна” гэв.

Энэ мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулгын шударга ёс нэхэж, олны өмнө гарсан үг олон бий. Харамсалтай нь үгнээсээ зөрсөн үйлдэл дээрээ оффшор бүсэд хөрөнгө байршуулан эзэмшдэг байсан нь ил боллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.47.29) 2021 оны 01 сарын 08

ОДОО Л САНАЖ БАЙГАА БААВГАЙ БНА ӨМНӨ НЬ ХЭЛЖ ТЭМЦЭЖ БАЙХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ ГЭНЭТ ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР ХИЙДЭГ АЖИЛ УУ?

0  |  1
Trump(66.181.191.59) 2021 оны 01 сарын 08

battulgin gadaad dansand baigaa heden nogoon bol mongol ulsig yuuchgui tsulumsun hujaa hunhuuzuudin hajuud 1 molyekul gesen ug

1  |  0
Aluurchin elbegdorj(178.197.225.33) 2021 оны 01 сарын 07

Aluurchin elbegdorj bi 1 odor ch Business hiij yzeegyi, bi Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid hyreh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin bilee. Aluurchin elbegdorj bi 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deerem reket gemt hergyydiinhee achaar arvin ih horongo Mongo tsugluulj offshort nuusan aluurchin bainaa.\nMuusain guilgachin Mongolchuud ta nar minii gadaadad nuusan mongo horongiig huraah geed yzeerei. Bi ta nariig bygdiig ni Zorigiig alsan shigee alah bolno

0  |  0
Aluurchin elbegdorj(178.197.225.33) 2021 оны 01 сарын 07

Aluurchin elbegdorj bi 1 odor ch Business hiij yzeegyi, bi Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid hyreh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin bilee. Aluurchin elbegdorj bi 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deerem reket gemt hergyydiinhee achaar arvin ih horongo Mongo tsugluulj offshort nuusan aluurchin bainaa.\nMuusain guilgachin Mongolchuud ta nar minii gadaadad nuusan mongo horongiig huraah geed yzeerei. Bi ta nariig bygdiig ni Zorigiig alsan shigee alah bolno

0  |  0
tog(150.129.141.178) 2021 оны 01 сарын 07

tsaichihsan hulgaich l iim baidag ogtsroh heregtei shuu dee ard tumneesee uuchlal erekh estoi

0  |  0
Зочин(66.181.181.43) 2021 оны 01 сарын 07

Наадах чинь хэзээ ч буруугаа хүлээхгүй ээ, ганцхан л сонгохгүй байх сонголт ард бидэнд байна

0  |  0
ганаа(202.126.90.88) 2021 оны 01 сарын 07

Мягмардорж зохион бичлэг биччихээд тайлбар асууж байдаг дүнхүүдүү золигуудаа.

0  |  0
Зочин (66.181.185.31) 2021 оны 01 сарын 07

Одоо бол еренхийлегчид дахин нэрийг нь дэвшуулэхгуй гэсэн пиар л гэж харагдаж байгаа АН хэсэг Нехед

0  |  0
17(192.82.72.194) 2021 оны 01 сарын 07

ХЭНИЙГЭЭ ГЭХЭВ ДЭЭ. БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ХУЛГАЙЧ, ЗАВШИГЧ БОЛСОН. ОДООХОНДОО ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ.

0  |  0
Top