2020 оны эхээр дэлхий нийтэд гэнэтийн сорил болон тулгарсан Ковид-19 цар тахал нийгэм, эдийн засагт томоохон сорилтыг дагуулж байна. Цар тахлын улмаас олон бизнесүүд хүнд нөхцөл байдалд байгаа ч нөгөө талаасаа бизнес эрхлэгчдийн урьд өмнө олж хараагүй шинэ боломжуудыг нээж өгч байна. Энэхүү гэнэтийн сорилтын улмаас бизнесүүд шинэ хандлага, шинэ арга барилаар ажиллах шаардлагатай болж, дэлхий бүхэлдээ шинэ систем рүү шилжиж байна.
“Зөгий шиг бай” уриатай “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн хамт олны хувьд 2020 он төсөөлж байснаас тэс өөр байсан боловч бид бодож, төлөвлөж байсан зүйлээ зүгээр л цаасан дээрх тэмдэглэл болгон үлдээхийг хүсээгүй. Цаг үе, нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, ар араасаа ирэх хүнд цохилтуудад гар гараасаа барьж хичээж, зүтгэж, урагшилсаар нэг л мэдэхэд нэг жил, нэг оныг ардаа үлдээж бас ч болоогүй чамгүй олон зүйлийг хийж бүтээжээ. Энэ бүх хугацаанд бидэнтэй хамт байсан баг хамт олон, гишүүд, түншүүд, харилцагч та бүхэндээ баярлалаа.
Ингээд 2020 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна.
EXPORT TO INNER MONGOLIA
2020 оны эхэнд үндэсний үйлдвэрлэгчид, шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор “Export to inner Mongolia” арга хэмжээг “Алтан Биоплас” ХХК, Өвөр Монголын “Өүлэн Эх” ХХК-тай хамтран зохион байгуулж 24 компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Хөх хотод үзэсгэлэнд оролцуулж, Өвөр Монголын одон телевизээр шууд дамжуулан сурталчилав.
МӨРӨӨДЛӨӨ НЭГТГЭВ #DREAMERS
Монголын гарааны бизнес эрхлэгчид, энтрепренеруудын хүсэл тэмүүлэл, зорилгыг нэгтгэсэн #Dreamers нэгдлийг санаачлан бий болгож 500 гаруй компани 3000 орчим бизнес эрхлэгчдийг нэгэн цул болгон нэгтгэж чадлаа. #Dreamers нэгдэл нь шийдвэр гаргах түвшинд салбарын бодлого, үйл ажиллагаа явуулахад анхаарч өөрсдийн санал санаачлагыг хүргэх төрөл бүрийн хурал, хэлэлцүүлэг, судалгааны ажлуудыг хийж, хэд хэдэн ажлыг шийдвэр гаргах түвшинд амжилттай хийсний дотор 3 улсад /Япон, АНУ, Хонгконг/ мэдээллийн технологийн атташетай болж, мөн шинээр бий болсон УИХ-ын инноваци, цахим бодлого хариуцсан байнгын хороотой хамтын ажиллагаа эхлүүлэв.
WE ARE SEEDSTARS
Дэлхийн +95 улсад салбартай #Seedstars байгууллагын үндэсний ялагч шалгаруулах “Seedstars Ulaanbaatar” тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн ялагчаар Боловсролын технологийн стартап “Tomyo” шалгарч, Төв ази, Зүүн европын бүсэд МУ-аа төлөөлнө.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КЛУБ
Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчид, гарааны бизнесүүдийг холбох #SMS Investor Club-ийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлэв.
СТАРТАП ДОРНОД ТӨВ
Хамтын оффисын соёл, түүгээр дамжин бий болох тэгш боломжуудыг хөдөө орон нутгийн залуучуудад хүргэх зорилгоор Монголын хамгийн анхны хамтын оффисын франчайзыг Дорнод аймагт байгуулж “Startup Center Dornod” төвийг Дорнод аймгийн засаг даргын тамгын газартай хамтран байгуулав.
ХАМТДАА ДАВАН ГАРЦГААЯ
COVID-19 цар тахлын эхний хөл хорионы үед ажлын байр, оффисын байргүй болж үйл ажиллаагаа нь доголдох болсон ЖДҮ эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн асуудлыг манай хамт олон нийгмийн хариуцлагийн хүрээнд “Free Desk” хөтөлбөр хэрэгжүүлж, 14 компанийг сонгон шалгаруулж үнэ төлбөргүйгээр 45 хоногийн турш хамтын оффис дээр ажиллах боломжоор дэмжив.
ЗАЛУУС БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЭХ 10 САЯЫН САНХҮҮЖИЛТ АВЛАА
Монгол Улсын хэмжээнд хэрэгждэг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг зохион байгуулах эрх бүхий байгууллагаар 3 дахь жилдээ сонгогдож, орон нутгийн хэмжээнд болон нийслэлийн залуучуудад амжилттай зохион байгуулав.
ОНЛАЙН СУРГАЛТ
Цар тахлын улмаас суралцах, бизнесээ хөгжүүлэх боломжгүй болсон залуучуудад зориулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Онлайн стартап” 17 цуврал теле сургалтыг зохион байгуулж 400 гаран залуучуудыг хамруулж зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
#ГЭРЭЭСЭЭ ХӨТӨЛБӨР
2020 оны сүүлд ЗГ-аас зарласан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих” тогтоол нь олон бизнес эрхлэгчид, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд томоохон сорилт болсон. Энэ сорилтуудыг даван туулахад туслах ”Гэрээсээ” онлайн хөтөлбөр-ийг санаачлан хэрэгжүүлэв. Хөтөлбөрт 7 хоногийн 20 цагийн онлайн хичээлээс гадна онлайн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, цаг үеийн мэдээлэл, судалгаануудыг эмхэтгэн оролцогчдод хүргэлээ. Нийт 3 удаагийн элсэлтээр олон улс, нийслэл болон орон нутгаас бизнес эрхлэгчид хамрагдлаа.
STARTUP GUIDE BOOK
Бид шинээр бизнесийн талбарт орох гэж байгаа залуучуудад зориулсан “АНУ-ын Жижиг дунд бизнес, технологи хөгжүүлэлтийн газар”-аас гаргадаг “Гарааны бизнесийн хөтөч” номыг Момпренер нэгдэлтэй хамтран Монгол хэлнээ орчуулан, бизнес хийхтэй холбоотой Монгол улсын тогтоомжуудаар баяжуулан хэвлэн гаргалаа. Энэхүү ном нь бизнес санаагаа бодож олохоос авахуулаад хэрхэн бодит бизнес болгох хүртэл бүх процессийг нэг бүрчлэн тайлбарлаж, дасгал ажил бөглөх боломжтой ном юм.
Зөгийнүүдийг 2021 онд ямар сорилтууд хүлээж байгаа бол гэдэг нь өөрөө маш сонирхолтой. Бид аливаа сорилтыг даван туулахын тулд өөрсдийн зүгээс бэлтгэх зүйлсийг бүрэн хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2021 онд 100% дижитал бизнес моделийг бий болгох зорилтыг тавьж байна.
Харин та бизнесээ хэр дижитал болгож байгаа вэ?
Та бүхэн энэ цаг үеийг боломж болгон харж, бидэнтэй хамтдаа хөгжиж, ажиллахыг уриалж байна.
Шинэ оны мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.
#SMSCenter #SMSTeam #BeLikeaBee #StartupLife #Entrepreneurs #StartupEcosystem #Dreamers #HappyNewYear #2021 #NewOpportunity #NewNormal
Сэтгэгдэл ( 0 )