“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал Л.Энхболд, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Л.Хосбаяр, Уул уурхай эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Баатарсүх нар үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байгаа. Тэгвэл тэд ажлаа "Эрдэнэс силвер ресурс" компанийн ажил байдалтай танилцан эхлүүлжээ.
Шинэ удирдлагуудад байгууллагынхаа зорилго, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шинээр эхлүүлж буй Овоот Хяр төсөл, Баяжуулах 2- р үйлдвэрийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шат дараатай өргөжүүлэх, уурхайн орчин нөхцлийг сайжруулах зэрэг асуудлуудыг чиглэл, чиглэлээр танилцуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа гэж “Эрдэнэс силвер ресурс “компаниас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эрдэнэс монгол гэдэг компани монголд хэрэггүй татан буулгаад энэ хүмүүсийг замын цагдаагаар томилон ажиллуул. Эх орны баялагт шунагчид.