Н.Алтанхуяг: Авлига, албан тушаалын хэргийн ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГҮЙ болгох хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

УИХ-ын өнөөдрийн /2021.01.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн  цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Гэхдээ энэ нь авлигачдыг дэмжиж байна гэсэн үг биш. Авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаагүй болгох хэрэгтэй. Та нар 62-уулаа юм чинь, энэ ганц өгүүлбэрийг бичээд батлаад өгөөч ээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Үндсэн хуулийн Цэц захиалгаар ийм аймар хууль оруулж ирж байна. Энэ дүгнэлтийн эсрэг байр суурьтай байна. Цагаан захтнуудын авлигын асуудал дээр хөөн хэлэлцэх хугацааг нь сунгаж байгаад хариуцлага тооцно гэдэг хууль баталсан. Энэ Оюутолгойн гэрээг гаргасан нөхдийн толгойг илж болохгүй. Энэ чинь маш олон хүнийг ажилтай, орлоготой байх боломжийг дээрэмдсэн хүнийг ярьж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шарв(66.181.190.223) 2021 оны 01 сарын 07

Дэмжиж бна

0  |  0
ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ(66.181.160.120) 2021 оны 01 сарын 07

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭДЭГ ЧИНЬ АВИЛАГЧИДЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ГЭЖ ЗОХИОСОН ХУЙВАЛДААНЫ МАШ ТОМ ХЭРЭГСЭЛ ЮМ ШҮҮ???.ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ , ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. АВИЛАГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БОЛ ХЭДЭН 10-Н ЖИЛИЙН ДАРАА Ч ЯЛАА ЗААВАЛ ЭДЛЭХ ЁСТОЙГООР ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
зочин(202.9.46.195) 2021 оны 01 сарын 07

Маш зөв шүү. Үнэхээр л авилагтай тэмцэж шударга нийгэм байгуулах гэж байгаа бол авилагын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгож хүлээлгэх хариуцлагыг маш чанга болгож насаар хорих ял оноож бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Учир нь Авилга Улс орон үндэстэнг ч мөхөөх аюултай хор уршиг их гэмт хэрэг гэтэл ийм гэмт хэргийн хорих ял маш сул байна. Улс оронд маш их хохирол учируулж байгаа жишээнүүд гэвэл Оюу толгойн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн хувьчлал, гээд цуварна энэ бүхний ард дандаа эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан, авилга, хээл хахуул оршиж байна.

0  |  0
Хөө(202.179.26.164) 2021 оны 01 сарын 07

Хөөн хэлэлцэх хугацаа гээч юмыг ор тас байхгүй болго. Бас халдварын голомтуудын эх үүсвэр тодорхойгүй гээд байна. Тэгвэл эдгэрсэн гээд байгаа хүмүүсийг ямар итгэлцүүрээр хэмжээд байнаа тэд тараагаад яваа юм биш үү? Тандалт судалгаа байна уу?

0  |  0
Top