УИХ-ын өнөөдрийн /2021.01.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Гэхдээ энэ нь авлигачдыг дэмжиж байна гэсэн үг биш. Авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаагүй болгох хэрэгтэй. Та нар 62-уулаа юм чинь, энэ ганц өгүүлбэрийг бичээд батлаад өгөөч ээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Үндсэн хуулийн Цэц захиалгаар ийм аймар хууль оруулж ирж байна. Энэ дүгнэлтийн эсрэг байр суурьтай байна. Цагаан захтнуудын авлигын асуудал дээр хөөн хэлэлцэх хугацааг нь сунгаж байгаад хариуцлага тооцно гэдэг хууль баталсан. Энэ Оюутолгойн гэрээг гаргасан нөхдийн толгойг илж болохгүй. Энэ чинь маш олон хүнийг ажилтай, орлоготой байх боломжийг дээрэмдсэн хүнийг ярьж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 10 )
Даварсан юмуудыг Цэцээс ч гэсэн хөөж гаргах хэрэгтэй.Америкт өнөөдөр даварсан юмнууд яг яаж даварч байгааг харцгаа!
Өнөөдөр бүх шүүгчийг их хуралаар батлахаар болж байх шиг.Гэтэл энэ Их хурал дараа нь хариуцлага үүрдэггүй юм бишүү.ОТ гэрээг их хурал баталж хүчинтэй болгосон.Одоо төсөл хийсэн хүмүүсийг буруутгах юм.Одоо баахан үл бүтэх шүүгч сонгочихвол дараа тараад явчихсан 76 хариуцлага үүрэхгүй.
УЛС ОРОНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХҮМҮҮСИЙГ БУУДАХГҮЙ БГА УЧИР ТЭД ДАВАРСААР БНА. ЭЦЭСТЭЭ ТЭД ХАРИЙНХАНТАЙ НИЙЛЖ ХИЛИЙН ЦААНААС АРД ТҮМЭН, ЭХ ОРНОО МУУЛАН, ДОРОМЖИЛЖ СУУДАГ БОЛЛОО... ҮҮНИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ТЭВЧИХ ЮМ БЭ??? АРДЧИЛСАН АНУ ЯАГААД МОНГОЛЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ БУЦААН ӨГӨХГҮЙ БНА ВЭ?
Энэ Ганбаатарын “бөөс”-ний үлгэр дуусах болоогүй л байна уж
Толгойг нь илэх биш авах муу үйл хийсэн луйварчид бишүү, тэдний балаг барагдашгүй их.
dampuuruulaad hayachihaach de. buh ajilchdaas pcr av gants negiin hudlaa garga huvitsaagiin unaga ajliin dogolduul tgd heleltseeriin shireenii ard suulga shahaand oruul nehej bga dolloraa 30 dahin nem. Erguu malnuudaa yum hiigeechee dahij iim bolomj oldohgui shuu. ur hoichis min uuh ustai l uldene bz.
эхлээд үйлдвэрээ ашиглалтанд оруулчих.. алаагүй баавгайн үлгэр яриад, бухимдаад яахав.ажлаа дуусгаагүй тэмцэлдсээр улсаа их өрөнд унагаах юмдаа.ажлаа эхлүүлж өр тавьчихаад дараа нь бухимдаж өр үүсгэдэг хаанахын бизнес вэ. ухаантай байцгаая. хий хөөрцөглөж бухимдахаа больцгооё.\n
Алтанхуяг Ганбаатарын саналыг ард тумэн дэмжсээр ирсэн
Гэрээ гэж зүгээр Бэлэг болгоод өгчихсөн юм биш үү Оюутолгойг юун ашиг хүртэх
Хэрэг тарьж улс, ард нийтийг хохироосон этгээдийн хөөн хэлэлцэх хугацаа хязгааргүй байж түүний үр хүүхэд, ач зээ нар луу дамжин үргэлжлэх ёстой. Хир чадлаа мэдэхгүй шунан сагсалзаж хуйвалдаан, хулгай , дээрэм хийдэг явдал тэдэнд гай чирдэг хууль нэн даруй батлан хэрэгжүүлэх ёстой.