Хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах жилийн албан татварыг чөлөөлсөн үед албан татвар, хөнгөлөлтийг хэрхэн тооцоолох вэ?

2021 оны 01 сарын 07

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах жилийн албан татварыг ХХОАТ-аас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлсөн үед албан татвар, хөнгөлөлтийг хэрхэн тооцоолох вэ?

Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөхөөр заасан. Хуулийн дагуу 2, 3-р улиралд ногдуулсан албан татвараас ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлж, төлбөл зохих албан татварыг бүрэн чөлөөлсөн. 

Өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогоос эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хасаж 10 хувиар албан татвар ногдуулах бөгөөд мөн хуулийн 23.1-д заасан хөнгөлөлтийг эдлүүлсний дараах төлбөл зохих татварыг Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлсөн.

Иймд татвар ногдуулах орлогыг нийт дүнгээр/12 сараар/ тооцож 1-р улиралд НДШ, ЭМД-ын шимтгэлийг 11,5%- иар, 4-р улиралд 7%-иар тооцон хасаж тодорхойлох бөгөөд ХХОАТ-ыг 10%-иар тооцоолж 7.1.6- д /үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого/ зааснаас бусад орлогод ногдуулах албан татварт 23.1-д заасан хөнгөлөлтийг тооцож эдлүүлнэ. Дараах жишээгээр авч үзье:

Нийт 1,467,150.0₮ албан татвар төлөхөөр тооцсоноос ХХОАТ-аас чөлөөлөх тухай хуулийн дагуу 821,400.0₮-ийг чөлөөлж 645,750.0₮-ийг суутгаж төлнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top