Грант төслийг үргэлжлүүлэх хүсэлт тавьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа  Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны Москва хот дахь төв байранд зочилж, тус банкны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов-той уулзжээ.

Уулзалтын үеэр ОУХОБ-ны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов тус банкны үндсэн үйл ажиллагаа, Монгол Улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээ, олгосон зээлийн талаар товч мэдээлэл хийж, цаашид монголын банк, санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйтай хамтран ажиллах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Элчин сайд Д.Даваа Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг өргөтгөх асуудлыг дэмжин ажиллахын зэрэгцээ тус банкнаас ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Туул голын сав газрын судалгаа, хамгаалалтын чиглэлээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хэрэгжүүлж буй грант төслийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэлт болгожээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top