Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол Улсад сүүдрээ лавхан тусгаад авлаа. Засгийн газраас ч яаралтай арга хэмжээ авч, цар тахалтай жинхэнэ утгаараа нүүр тулж байна. Өнгөрөгч жил Франц улсын иргэн анх коронавирус тээж ирсэн цагаас хойш Монгол Улс ерөнхийдөө бэлэн байдлын зэрэгт шилжсэн гэхэд болно. Энэ цагаас эхлэн эдийн засаг сөрөг нөлөөлөл бий болж, Засгийн газраас ч шат дараалалтай халамж, өглөгийн гараа сунгаад эхэлжээ.
Юуны өмнө өнгөрөгч жилийн Цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, тэдний нурууг амраасан юм. Үүнд зарцуулагдах хөрөнгийг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн, орд газрыг Төрийн мэдэлд авсан. Шийдвэрийн дагуу 228.6 мянган тэтгэвэр авагчийн 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг тэглэсэн билээ. Түүнчлэн зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болж байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдэж байгаагаар ирэх тавдугаар сар гэхэд зээлгүй ахмадууддаа нэг сая төгрөг олгоно гэнэ. Төрийн зүгээс ахмадуудаа барьж байгаа Шинэ жилийн бэлэг байв.
Мөнхүү цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл төр хариуцахаар болсон. Үүнээс гадна гэр хорооллын иргэдийн гол нэрийн хэрэглэгдэхүүн болсон шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл буурууллаа. Энэ шийдвэр өдгөө хэрэгжээд явж байгаа бөгөөд 123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах юм. Үүнд зарцуулах 650 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл шахмал түлшинд зарцуулах 69 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Таван толгой” компани хариуцахаар боллоо.
Гэтэл “Дайны хажууд дажин” гэдэг шиг цар тахлын дэгдэлттэй зуузай холбон зарим аймагт зуд нүүрлэж, хүндхэн байна. Үүнд ч Засгийн газрын нөөц хөрөнгөөс ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүллээ. Хаа сайгүй халамж, өглөг байна. Монгол Улсын төр иргэдээ энэхүү хүнд цаг үед харж үзэхээс ч өөр арга алга. Цаг үеэ мэдэрсэн шийдвэр гаргаж, иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжиж байгаад хаа хаанаа талархалтай байна. Гагцхүү иргэд бидний ухамсарын асуудал цухалзаж байгааг нуух юун. Энэ их халамж өглөгийн дэргэд “Ахиад өрх бүрд нэг сая төгрөг өг” хэмээн шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд шаардав. Өөрт нь ийм эрх мэдэл үгүй учир Гүйцэтгэх засаглал, парламентаа өдөр шөнөгүй шаардаж байгаа гэх эх сурвалж дуулгасан. Бүхэл бүтэн аймаг, сум суурин байгуулах хэмжээний хөрөнгө одоогийн байдлаар өглөгийн замаар иргэдийн гар дээр очоод байна. Энэ бүгдээс харахад Монгол Улсын төрд асар их боломж байдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар харуулж чадлаа. Үүгээрээ Засгийн газар, хэн нэгэн дарга сайдад тал тохой татсан хэрэг биш юм.
Гагцхүү төрийн өмчит компаниуд нь өндөр ашигтай ажилладаг юм байна гэдгийг анх удаа иргэд тодорхой, бодитоор харлаа. Түүхэндээ анх удаа “Эрдэнэс Таван толгой” компаниас иргэн бүр хувь хишиг хүртэж, нэг их наяд шахам төгрөг авав. Тэд одоо шахмал түлшний 75 хувийн хөнгөлөлт, түлшний үнийг хариуцан ажиллана гэдгээ ам дүүрэн хэлж байна. “Эрдэнэс Тавантолгой” хэмээх айл урьд өмнө ямар байв. Хэдхэн жилийн өмнө “Чалко”-д өр төлж байна, нүүрсний үнэ буурсан, Хятадтай хэлэлцээр хийж байна, үр дүн тааруу гэх зэргээр байнга л уруу дорой мэдээ харуулдаг байв. Үүний зэрэгцээ тус уурхайд огт ашигладдаггүй техникийн дугуйнуудыг долоон тэрбум төгрөгөөр шахсан, өндөр үнэтэй нефть шатахуун нийлүүлсэн гээд ашиглалтад орсон цагаасаа хойш дуулгасан мэдээлэл гэвэл энэ байв. Гэтэл өнөөдөр нэг их наядаар тооцогдох ашигтай ажилласнаа зарлаж иргэн бүрт хувь ашиг хүртээхээс эхлээд улсдаа татвар төвлөрүүлж, төр иргэдийн хамтарсан орд газар гэдгийг харуулж чадлаа.
Цар тахал бидэнд ийм том боломж байдгийг харуулж байгааг л хэлэх гэсэн хэрэг. Тэгэхээр цар тахал нэг өдөр буцахад бид төрийн өмчит компанийн ашгаар юу ч босгож бүтээж болох юм байна гэх ойлголттой үлдэж байна. Иргэд ч энэ бол бидний өмч юм, асар их ашиг олдог юм байна, бид түүнээс адил тэнцүү хүртэх ёстой гэдгийг сайтар ойлгожээ.
Улсын төсөвт ихээхэн хэмжээний татвар бүрдүүлдэг хэмээн олон жил цоллуулахаас өөрөөр нийт түмэнд гэгээлэг мэдээлэл асар ховор байсан “Эрдэнэт” үйлдвэрийг хар. Эрх мэдэлтнүүдийн шахааны талбар хэмээн нэрлэгдэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр иргэдийнхээ цахилгаан дулааны төлбөр болох 650 тэрбум төгрөгийг зөвхөн ашгийнхаа нэгээхэн хэсгээс өгнө гэдгээ амлаж байна. Тайван цагт 650 тэрбум төгрөгөөр ямар ч үйлдвэр босгосон болно. Үүнээс өмнө “Эрдэнэт” үйлдвэр ихэс дээдсийн шахааны талбар байв. Огт хэрэглэгдэхгүй олон зуун сая төгрөгийн бэлгэвч хүртэл шахаж доромжилж байсан түүхтэй. Эцэстээ “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг бүлэглэл буруу замаар гартаа оруулсан ч төр эзэн хүний ёсоор буцаан авсан. Энэ нь иргэдийн амьдрал ямар их дэм болж байгаагийн хамгийн сүүлчийн жишээ гэвэл цахилгаан дулааны тэглэсэн зардлыг дааж байгаагаас харж болно. Том боломж байдгийг цар тахлын үеийн нөхцөл байдал харууллаа.
Энэ бүх иргэд рүү орж байгаа халамж, өглөгийн мөнгө тайван цагт шинэ цагийн Монгол Улсыг бүтээхэд зориулагдана гэсэн гэгээ хаа хаанаа татаж байгаа нь дамжиггүй. Яагаад гэхээр иргэдийн ой санамжид ийм хэмжээний мөнгө жилдээ гаргаж чадах юм байна гэсэн сануулга суулгаж өглөө. Иргэд үүнийг байнга сануулсаар байх болно. Мэдээжийн хэрэг, энэ их халамж, өглөгийн дараа яах вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарна. Тодорхой төлөвлөгөө гаргасан байж таарна. Энэ их халамжийн дараа эдийн засаг сүйрнэ гэх улс төрийн зорилготой мэдээ мэдээлэл ч ихээхэн харагдах аж. Гэвч энэ бол Төрийн өмчит үйлдвэрийн газраас олох ашгийнхаа нэгэн хэсгээс авч байгааг бид төвөггүйхэн ойлгож авсан цаг хугацаа оны цаана үлдсэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 16 )
Хэрэгцээнэ дууссан гэж Элбэгээ ахын хэлсэн Эрдэнэт ХК Сэрэлт киноны хэсэг шиг амьлаад босоод ирлээ !!! Одоо Оюуттолгой гэж охиныхоо гэрлэлтийг цуцлуулаад гэрт нь авчирах амуудал байна даа!!!!
Бидэнд төр засаг бодлогоор дэмжээд өгвөл эдийн засгаа тэлэх асар их боломж бий. Хамгийн гол нь төрийн өндөр албанд очсон хүмүүс зөвхөнмөөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх хуулийн цоорхойг ашиглаж бусдын боломжийн хулгайлж дээрэмдэж 4 жилийн хугацаанд хагартлаа баяжих гэсэн шунал тачаал бгаад хэргийн гол учир бна Тэд Иргэн баян бол улс баян гэдэг дээдсийн мэргэн үг ямар үнэн болохыг огоордоггүй Зөвхөн амин хувиа төрөл саднаа гэдэг охорхон бодол бна Төрийн бодлого маш ойлгомтой холыг харж шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг болж гэмээ нь 3 сая иргэн өөрийгөө болон улс орноо маш хурдан өөд нь татна
Eр нь бол хүсэлт гарасан өрхөд л өгөх нь зүйтэй Төрөөс аль нэг гишүүн нь цалин авдагөрхөд өгөх шөөрдлагагүй Өрхийн 2 гишүүн тэтгэвэрийн зээлээ чөлөөлүүлсан бол мөн хоёулаа зээлгүй байгаад тус бүр нэг саятөгрөг авах нэмж мөнгө өгөх шаардлагүй гэж бодож байна Тэгэхээр нарийн судалгаа хэрэгтэй болно доо Ер нь судалгаа тооцоодуаад байгаа шүү Цахилгаан дулааны төлбөр ч гэсэн өрхийннэгсууцанд хөнгөлөлт үзүүлэх байсан юм Олон орон сууц түрээслүүлдэг хүн үнийн чөлөөлөлт авсан хирнээ түрээсийн төлбөрөө буулгаагүй л байгаа шүү дээ
ОДОО ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР, ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР ГЭХ МЭТЭЭР Э-ГИЙН МАФИЙН БҮЛЭГЛЭЛД ЛУЙВАРДУУЛСАН, ДЭЭРЭМДҮҮЛСЭН БҮХ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ НЭН ЯАРАЛТАЙ ТӨРДӨӨ БУЦААН АВЧ АШГИЙГ НЬ ХҮРТЭЭХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ МАН- С ӨӨР ЯМАР Ч НАМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ. АН ЮУ ХИЙСНИЙГ АРД ТҮМЭН МАШ САЙН ХАРЖ , МЭДЭРЛЭЭ
ЦАГ САЙХАН БОЛСОН ҮЁД УЛС ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛД ХҮН БҮР ХҮЧИН ЗҮТГЭЖ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАНА ДАА
Гэвч урьд өмнө нь ингэж зарцуулагдаагүй тэр их хөрөнгө хаачсан гэдгийг хэн мэдэх үү.....
Угаасаа л ертөнцийн баялаг хүн бүхэнд хүртээмжтэй гэдэг байхад хэдхэн шуналууд л тэр их баялгийг тойрон эргэлдээд дэлхий даахгүй баячууд болсон. Шуналд нь хязгаар байхгүй хандив нэрээр иргэд хоослоно.
Зээлгүй ахмад гэхгүйгээр бүх өрхөд 200к 800к ваучер өгөх нь зөв. Зээлгүй ахмадуудад 1 саяыг өгөх нь хэт их мөнгө гүйлгээнд гарснаар юмны үнэ өсөж БҮХ өрхүүд үнийн өсөлтөд сөхөрч ХҮНД үед аймшигтай үр дагаварт хүрнэ.\n
тэр эрдэнэтийн 49 хувийг авсан нөхөдүүд хулгайн замаар авсан юм бол шорондоо хийхгүй юугаа хийгээд байдаг байнаа ихл хугацаа өнгөрлөө гайхаад байхын буруу зөвий нь ялгах хугацаа хэд л бол хэд өнгөрлөө\n
UOK solij uz.
Эдийн засаггүй орны эдийн засаг сүйрнэ гэж байхгүй. Жирийн үед ч ард иргэд 30 жил цар тахалтай нүүр тулсан юм шиг амьдарч ирсэн. Нэг их сүржигнээд байх хэрэггүй Долингоруудаа.
Bitgii hudlaa yri. Sohor um uu ene setguulch.. iim hund baidald yaj hudlaa yrij chadaj bnaa..
Ikh hyamral nuurllelee.. tatvar tuluh hungui bhad ,
Zasgiin gazar ajillaj todorhoi shiidvervvdiig gargaj bidnii amidrald tys dem bolj l bna sdee. Uur yalguulah geed bgaam be.
Odoo ingej shaagad hol yawhaargui bolsoon. Zasgiin gazar ajillah chadwargui gedegiig ard tumen oilgoj bn
ХҮРЭЛСҮХИЙГ Л ЗАЙЛУУЛЖ ХАЙРЛА БУРХАН ТЭНГЭР МИНЬ ЭЭ