Үхрийн цул мах 12000 төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2020.01.08/ Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 17 зах, хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8800-9000, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10000-11000, үхрийн цул мах 11500-12000, адууны мах 8800, ямааны мах 8500-8600 төгрөгийн үнэтэй байна.

Махны бөөний үнэ хонины мах 6800-7800 төгрөг, үхрийн мах 8500-9800 төгрөг, адууны мах 6000 төгрөг, ямааны мах 5800 төгрөгний үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 8800 төгрөг болж 300 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 9500 төгрөг болж 700 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үхрийн ястай махны дээд үнэ 10000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн цул махны дээд үнэ 12000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 6800 төгрөг болж 300 төгрөгөөр, ямааны махны доод үнэ 5800 төгрөг болж 1200 төгрөгөөр, тус тус буурсан байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өссөж 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top