Уурхайчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа

2021 оны 01 сарын 09

Цар тахлын халдварын голомт болох Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд, өдөр тутамд 30-40 хүн халдвар авч коронавирусын халдвар голомтлон гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд ажиллаж байсан зарим шинжилгээний цэгүүдийг хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 06.00 цагаас зохион байгуулж эхлээд байна.

Энэ хүрээнд явуулын 46 баг голомтот хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.  Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулах ба үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрд нэг шинжилгээний цэг ажиллуулж эхэлжээ.

Иймд ажилчдын шинжилгээ авах цэгүүдийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцээгүй байгаа байдал, үүсээд байгаа нөхцөлийг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шатыг өнгөртөл  ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. 

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uurhaichin(202.55.191.40) 2021 оны 01 сарын 10

Uul uurhain ajilchidiig eelj solih shaardlagatai bna 70 honog gertei hariagyi yadarch bna

0  |  0
Зочин(64.119.16.2) 2021 оны 01 сарын 10

11-нээс хөл хориог бууруулахаар болсон юм бол ээлжээ солиоч дээ. Гэр орондоо байгаа хүмүүс ч яахав. Гэрээсээ хол хамгийн гол 2 сар амралтгүй ажиллаж байгаа хүнээ бодох хэрэгтэй. Энэхэнийг зохицуулж чадахгүй УУЯам байх уу

1  |  0
Medlegt dusal nemer(202.126.89.16) 2021 оны 01 сарын 09

Delhii dayaraa hariugaa hurtej bn da gej!

1  |  0
Anhbayar(66.181.161.115) 2021 оны 01 сарын 10

Dendvv ergvv shiidwer bvgd shinjilgegee ogood eeljee soliod baij bolohgv yaatsan tor we

6  |  1
Urangoo(66.181.161.86) 2021 оны 01 сарын 10

Araich dee hurdan shidvvl taarhiin ene uul uurhain ajilchid chin 2sar 3sar ereegvi hvmvvs bna ydarj baigaa awaar osol garuul yana hvnd nohtsold ajilaj shono noirgvi Buuh honogoo hvleegeed gadaa ymar hviten baigaa belee hurdan shiidegdeesei ene muuhai owchin hurdan namjij enh tunh engiin amdraldaa shiljij hvmvvs setgel Taiwan amdrah ymsan daa

6  |  1
Top