Тэтгэврийн зээлгүй байсан 210 мянган иргэнд нэг сая төгрөг олгох ажил 2021.05.21-нээс хэрэгжинэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Энэ арга хэмжээнд 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр нэг сая хүртэлх төгрөгийн эрхийн бичиг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр мэдэгдлээ.

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас таван жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монгол банканд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг саад учрахгүй гэв.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зээлтэй аз(112.72.15.198) 2021 оны 01 сарын 11

ноднин зээлээ тэглүүлсэн одоо зээлгүй байсан хүмүүс юу ч үгүй үлдээд таван сарын дараа нэг инээдтэй юм авна гэхээс инээд хүрч бн

1  |  0
Шударга бай!(122.201.22.43) 2021 оны 01 сарын 11

Зээлтэй гэж МАН-ынхан и6 саяыг нь хаасан. Мэдээлэлд ойр эрх баригчдын хамаатан садангууд бүгд л зээл аваад 6 саяыг хаалгаж, завшсан. Тэр үед мэдээллээс хол, зээлгүй аваагүй жирийн настангуудад 6 саяыг нөхөж өгөх ёстой. Эс бөгөөс МАН гэмт хэрэг үйлдэх болно шүү! Багабанди хүртэл авгайтайгаа зээл аваад 12 саяыг хаалгасан гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуульд бол 6 саягүй үлдсэн иргэдийн санал бүү горьдоорой!

2  |  0
Зочин(122.201.31.223) 2021 оны 01 сарын 11

Хугацааны хувьд 5сард өгөх 2сард өгөх нэг их чанарын ялгаа байхгүй уг нь сонгуульд биднийг сонгоорой болчих гээд байна 5сард өгөхөөр бол

0  |  1
zochin(103.212.119.110) 2021 оны 01 сарын 11

odoo tetgevert garch baugaa hvmvvs avna biz dee.\n

1  |  0
Зочин(202.21.108.43) 2021 оны 01 сарын 11

229.0мян ахмадуудын 760.0 тэрбум төг-н зээлийг тэглэсэн. Дунджаар 1 хүний3.3 сая төг болжээ. \nОдоо 210.0 ахмадуудад 210.0 тэрбум төг.\nХөөрхий өрийн дарамтад орохгүй гээд гүрийсэн нь хохироод, зээл авч өөрийн болон хүүхдүүдийнхээ амжиргааг дэмжсэн нь башийжээ.\nИргэдийг зээлтэй зээлгүй, төрийн болон төрийн бус албан хаагч, шүүхийн болон шүүхийн бус, covid 19 авсан аваагүй эмч г. м-р ялгаварлан тэгш бус хандан тэнэг шийдвэр гаргадаг76 ямаанууд.

4  |  0
зочин(64.119.20.3) 2021 оны 01 сарын 11

210.0 мянган ахмадуудад 210 тэрбум төг өгч яах гээд байна.Салхит урьд өгсөн 780 тэрбум төг одоо хүртэл улсын санд оруулаагүй шүү.дээ.Төрийн 3 толгой өнгөрсөн жил 800 тэрбум төг 430 .0 мянган ахмадуудыг зохицуулж болох байсан .Яая гэхэв баян улс 1нэг их наядаар дансны өр зээл нэмэгдэв.

1  |  1
Zochin(192.82.72.176) 2021 оны 01 сарын 11

Tetgeveree nembrl sain l bna

2  |  0
Зочин(202.9.46.104) 2021 оны 01 сарын 11

Олон юм яриад байлгуй насаараа зээл авч узээгуй бгаагаа болгох гэж явж бгаа ахмадууддаа дуугуй огоорэй арга зальтай шуналтай замбараагуй ур хуухэд нь эцэг эхээрээ тэжээлгэж зээл авахуулсан тансагласан ахмадуудын зээл хаасан шуу

2  |  0
Зочин(202.9.46.104) 2021 оны 01 сарын 11

Олон юм яриад байлгуй насаараа зээл авч узээгуй бгаагаа болгох гэж явж бгаа ахмадууддаа дуугуй огоорэй арга зальтай шуналтай замбараагуй ур хуухэд нь эцэг эхээрээ тэжээлгэж зээл авахуулсан тансагласан ахмадуудын зээл хаасан шуу

2  |  0
Зочин(192.82.73.202) 2021 оны 01 сарын 11

19 онд зээлээ аваад 20 онд тэглүүсэн тиймээс 19 онд амьд сэрүүн байсан хүмүүсийн ар гэр бас адилхан зургаан сая төгрөг авах эрхтэй ... ингэж адил тэгш хандахгүй бол МАН - жинхэнэ фашист нам болно фашистууд хүнийг гарал үүслээр н хороож байсан шүү ... ман бол жинхэнэ фашист .фашистуудыг дахин хэзээ ч битгий сонго ...

5  |  0
шударгай баййй(124.158.64.47) 2021 оны 01 сарын 11

хэн нь 6 саяаа 0-лээд, хэн нь ганцхан саяыг авдаг , шодоргос вэ, БАТУЛГАА ХҮРЭЛСҮХЭЭЭ ЗАНДАНЧАТАРАА , ЭР ХҮН БИШ БОЛЖЖДЭЭ ТА 3

3  |  0
ZOCHIN(77.7.35.243) 2021 оны 01 сарын 11

XULGAICHUUDAA XELSEN DEE XYREED 5-R SARD TER TETGEMJEE NASTANGUUDDAA OGOOREI

3  |  1
zochin(202.179.24.89) 2021 оны 01 сарын 11

6 say togrog avsan, manai nastanguud mundag!!! ,zarim nastanguud ymarch say togrog avaagui ene ymar uchirtai um??? ,yagaad ylgavarlan gauurchdag um!!!

5  |  0
Энхээ(192.82.77.40) 2021 оны 01 сарын 10

За болимоор юм аа. Улсаасаа авдаг тэтгэврээ авч байгаа шд. Улс нь тэтгэврийнхэнд өртэй болчиж байгаа юм байх даа

0  |  5
Эрдэнэ(59.153.114.28) 2021 оны 01 сарын 10

сонгуульд зориулж өгч бхйгаа нь хууль зөрчиж

0  |  3
Top