349 бүтээлд патент олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

 

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 441 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оноос 29-өөр буюу 6.2 хувиар  буурчээ.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 81 буюу 54.7 хувь нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 37 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 33 нь хими, төмөрлөг, 23 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 23 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 21 нь барилга, уул уурхай, 20 нь бусад ангилалд хамаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top