МАН-ын Их хурлыг 3-р сарын 1-нд товлолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 10

Монгол Ардын Нам Бага хурлын VIII хуралдаанаа цахимаар хуралдуулж амжилттай өндөрлөлөө. 

Хуралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар Бага хурлын 360 гаруй гишүүдийн 90 орчим хувь  нь оролцсон байна.

Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг  Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-ны өдөр хуралдуулахаар товлов.

Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар боллоо.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За за алаад хаялаа (64.119.16.36) 2021 оны 01 сарын 11

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс өмнө дарга, удирдлагаа томилох гэж байгаа юм биз дээ. Ёс зүйгүй, тун базаахгүй л үйлдэл байна даа

0  |  0
Бат(66.181.177.183) 2021 оны 01 сарын 10

энэ дуракууд сайндаа ч биш 40 өөд хоногийн дараа болох Их хурал найр наадам баяр цэнгэл ээ хийх гэж одоо хөл хориогоо сулруулж байгаам бна. коммунистууд ийм хүмүүс шүү дээ, ерөнхийлөгчийн сонгуулын хор найруулах гэж баахан гөсөрууд цуглах юм бна!

0  |  0
Үхэх гээд байна уу(66.181.182.82) 2021 оны 01 сарын 10

МАН иргэдээ коронатуулчихаад юун их хуралсаг юм бэ дээ.

0  |  1
Top