Цутгуурын цехэд ЭКГ-12к экскаваторын шанага үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хамт олон энэ онд 5886 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна.  Цутгуурчид энэ жил  Баяжуулах үйлдвэрт МП-800 тээрмийн конусан хуяг, Ил уурхайд ЭКГ-12К экскаваторын шанага зэрэг импорт орлох бүтээгдэхүүн шинээр иж бүрэн үйлдвэрлэж, нийлүүлнэ. Өнгөрсөн онд тус цехийнхэн найман төрлийн цутгамал бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэсэн бол шинэ оноос технологи техникийн шинэчлэлд том үр өгөөж өгөхүйц тоног төхөөрөмж үйлдвэрлэж эхлэхээр зорьж байна. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлогын хүрээнд  2020 оны 6 дугаар сард Цутгуурын цехэд өргөтгөл хийж, хэвний хэсэгт энгийн төлөвт буюу хүйтнээр хатууруулах холимгийн технологи 100 хувь нэвтрүүлж, ашиглалтад оруулсан. Ингэснээр цутгамал бүтээгдэхүүний өөрийн өртөгийг бууруулж, зардал хэмнэн, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах боломж бүрдсэн юм.  

Цехийн хамт олон өнгөрсөн онд 3668 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа 103 хувиар биелүүлснээр оны төгсгөлд тохиосон түүхт ойгоо амжилт дүүрэн угтжээ. 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Засвар механикийн заводын Цутгуурын цех ашиглалтад орж, анхны ган хайлалтаа хийж байв. Энэ түүхэн өдрөөс өнөөг хүртэлх 40 жилийн хугацаанд Цутгуурын цех нийт 178 743 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж иржээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Экскаваторын шанага(202.179.26.164) 2021 оны 01 сарын 11

Экскаватохын шанага үйлдвэрлэх ямар ч хэрэгцээ, шаардлага байхгүй. Харин шанганы шүд үйлдвэрлэж болох юм. Шүд нь элэгддэг болохоос шанага элэгдэж хэрэгцээнээс гардаггүй юм. Мөнгө завших гэсэн үйлдэл байж болох тул шалгалт оруулах хэрэгтэй. Монголын ард түмний хөрөнгө, баялгийг үрэн таран хийж ашиглан шамшигдуулж хулгайлах аваас амь эрсдэх ялтай шүү анхааруулчихъя.

0  |  0
Top