БНАСАУ үндэсний ЦӨМИЙН ХҮЧИН байгуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

БНАСАУ үндэсний цөмийн хүчнээ байгуулж дууссан талаар тус улсын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр “БНАСАУ-ын статус болон үндэсний хүч чадлын ерөнхий түвшин өнөөг хүртэлх хамгийн өндөр түвшинд хүрсэн” гэсэн байна.

Хурлын үеэр Ким Жон Уны Солонгосын хөдөлмөрийн нам дахь албан тушаалын нэрийг Солонгосын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ.

Хойд Солонгосын удирдагч цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужингийнхаа тусгалыг 15 мянган км-т хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.

Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээ мухардвал Жо Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан эхний саруудад БНАСАУ тив хоорондын баллистик пуужингууд туршиж магадгүй талаар БНСУ-ын Улс төрийн судалгааны хүрээлэнгийн тайланд өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.215) 2021 оны 01 сарын 13

Манай үе үеийн улс төрчид дэлхийд гайхагдсан баялагтай Оюутолгойн ордоо улсаа өрөнд оруулах орд болгочихоод байж байхад солонгосын удирдагч энэ залуу улсаа үйлдвэржүүлээд хөгжүүлээд дэлхийн терроризмоос хамгаалаад авч явж чадаж байна

0  |  0
Top