Хармагтайн бүлэг орд дахь төрийн мэдлийн алтны ордод 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ боловсруулагджээ. ТЭЗҮ-ийг энэ сард батлуулна гэж "Эрдэнэс Силвер Ресурс" компаниас мэдээллээ.
Дөрөвдүгээр сараас ордын ашиглалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Хармагтайн орд дахь “Хойд бүргэд” алтны орд нь дэд бүтэц, усны нөөцөд ойрхон тул ашиглахад бүрэн бэлтгэгдсэн.
Ордын ашиглалтыг урьдчилсан байдлаар 11 жил гэж тооцсон. Нийт 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 407.9 тэрбумын ашиг өгөх тооцоо гарсан гэж мэдэгдлээ.
Сануулахад, Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэсэн талаар засгаас шинэ оны өмнө нь мэдээлсэн.
“Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын геолог хайгуулын хэсэг 2018-2019 онуудад Хармагтайн ордод эрэл-үнэлгээний ажлыг “Хойд Бүргэд” хүдрийн биет, хувирлын бүсийн хэмжээнд хийсэн бөгөөд гадаргад илэрсэн алтны агуулгыг гүнд нь үнэлэх, 1975-1976 оны зураглалын ажил, 1978-1980 оны Хармагтайн ангийн эрэл, эрэл-үнэлгээний ажлуудын үед судлаачдын тогтоосон таамаглалыг баталгаажуулах зорилгоор нийт 24 цооногийн өрөмдлөг, геологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
"Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зөвхөн нэг хэсэг болох “Хойд бүргэд” биетэд явуулсан нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг нэгтгэж ордын исэлдсэн болон үндсэн хүдрийн биетүүдийн нөөцийн хүрээ, хязгаарт бодит (B) болон боломжит (С) зэргүүдээр 53.14 тн алтны нөөцийг нарийвчлан тогтоож, Монгол Улсын эрдэнэсийн санд бүртгүүлсэн.
Цаашид Овоот хярын хүдэржилтийн бүсийн бусад хүдрийн биетүүдийн хүрээнд нарийвчилсан хайгуулын ажлыг өндөр бүтээмж, шахуу төлөвлөгөөтэй үргэлжлүүлэн хийж алт болон бусад ашигт эрдэсийн нөөцийг бүрэн гүйцэд тогтоох, уг нөөцийг ашиглах техник технологийн сонголтыг хийж, ТЭЗҮ-ийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулна гэж УУХҮЯ-наас мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 6 )
ТЭЗҮ-г онолоо мэддэггүй туршлагагүй хэдэн залуучууд сэтгэл гаргахгүй хийгээд үр дүн нь ийм гарч байгаа юм.Түүний оронд гадаадын чадварлаг туршлагата й багаар хийлгэх нь зүйтэй,ТЭЗҮ-г шалгаж баталсан хүмүүс ч гэсэн сэтгэлгүы хандсан байна
20- 30 saya dollariin tuluu iim zavaan ajil hiisnees , hujaa ruu gargah nuursee nemegduulehed jildee oloh mungu bna.Ene bol dundaas n tsavchih gesen heseg buleg humuusiin zohiomol tsoorsoo.Yag Erdenetiin nuuts duussan adhiggui bolson gej Elvegdorjiin mafiin hiisentei l ijil yum tuuj yavna.Iim baga ashigtai yum bol ingej ih hurungu orujl a lt hiij yahiin.Hujaaruu tumur zam taviad tuugeeree nuursee zuusun iluu ashigtai bag zardaltai yum bna
Наад тооцоололд чинь 5 р ангийн хүүхэд хиисиим үү
xudlaa
Бараг ашиггүй юм биш үү? Явдлын гарз, айн? Сонгуулийн өмнө аюулгүй байдлын 3 энэ ордоор дэнчигнэж байгаад зээл тэглэх гэж байгаан.
Маш худлаа мэдээ байна 53 тн алт олборлоход 100 хан тэрбумын ашигтай байдаг гэнээ больж үз хүүхэд хужрч байгаа биш.