Өмнөговь аймаг, БНХАУ-ын Баяннуур хот хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, тэр дундаа нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын удирдлагууд цахимаар хуралдлаа.
Өмнөговь аймгийн зүгээс "Гашуун сухайт" боомтоор гарах нүүрс тээвэр экспортыг сайжруулж, өдөртөө 500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, PCR шинжилгээний хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулах 5 хоногийг 7 хоног болгох, шинжилгээ авах цагийг 08:00-12:00 байгааг 08:00-15:00 цаг болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулах зарчмаар нүүрс тээвэр, экспортыг нэмэгдүүлэх саналыг онцолж уламжилжээ.
Үүний зэрэгцээ "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор хил боомтын халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үе шаттайгаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа харилцан мэдээлэл солилцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )