Бүртгэлтэй 105 мянга гаруй хуулийн этгээд 2020 онд үйл ажиллагаа явуулаагүй   

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Статистикийн бизнес регистрийн санд 2020 онд 200.5 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 12.7 мянга буюу 6.7 хувиар, өмнөх улирлаас 1.2 мянга буюу 0.6 хувиар нэмэгдсэн байна.

Бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийг байршлаар авч үзвэл:

 

  • Улаанбаатар хотод нийт хуулийн этгээдийн 152 мянга буюу 75.8 хувь
  • Төвийн бүсэд 17.1 мянга буюу 8.5 хувь
  • Хангайн бүсэд 14.8 мянга буюу 7.4 хувь
  • Баруун бүсэд 10.8 мянга буюу 5.4 хувь
  • Зүүн бүсэд 5.7 мянга буюу 2.9 хувь нь бүртгэлтэй байна.

 

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт 3.7-5 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.5-1.3 мянга байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа 200.5 мянган хуулийн этгээдийн 94.491  нь буюу 47.1 хувь нь үйл ажиллагаа явуулж, 105.960 нь буюу  52.9 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна.  Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 59.3 мянга буюу 55.9 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй бол 44.1 хувь нь бусад шалтгаантай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top