Санхүүгийн зохицуулах хороо 22 асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны эхний хуралдаанаа  цахимаар хийж, 22 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тухайлбал, "МИК ОССК" ХХК-ийн үүсгэн байгуулсан "МИК актив-25" ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэхийн зэрэгцээ "Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн нэгж хувьцааг 10 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, "Пантер мидланд аудит" ХХК-д үнэт цаасны зах зээлд аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 4 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 2 компани, 2 хуулийн этгээдэд, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид олгохоор харин нэг компанийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Түүнчлэн 4 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар нэр бүхий хоёр компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хуралдаанаар тус тус шийдвэрлэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top