Харилцаа хандлага - Амжилтын үндэс

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Баяжуулах үйлдвэрийн  Хүний нөөцийн алба 2021 оны үйл ажиллагаагаа “Харилцаа хандлага-амжилтын үндэс” уриатайгаар эхэллээ. Ажилтнуудын дунд сургалт, мэдээлэл, ярилцлага, лекцийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр хийх ажээ. Үүний хүрээнд, сэтгэл зүйч, цехийнхээ олон жил ажилласан шилдэг тэргүүний ажилтнуудаар яриа таниулга хийлгэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийн ажилтнууд ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө өгөх зэрэг олон ажил зохион байгуулах юм байна. 

Тус хамт олон 2019 онд Эрүүл чийрэг ажилтан-Амжилтын үндэс гэсэн уриа дэвшүүлэн ажилчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэднийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэхэд анхаарал хандуулсан байна. Тэгвэл, өнгөрсөн онд Гэр бүлийн аз жаргал-Амжилтын үндэс уриатай үйл ажиллагаа явуулж, ажилчдын гэр бүл, үр хүүхдэд чиглэсэн олон үр дүнтэй  ажлыг зохион байгуулжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top