М.Билэгт: Зээл төлөх зовлонг мэддэг учраас 300 түрээслэгчийнхээ төлбөрийг чөлөөлсөн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14


Коронавирусний халдвар дотоодод гарсан өдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ээс хойш монголчууд хоёр сар хөл хорионд байлаа. Хөл хорио нь нэг талдаа халдварын тархалтыг бууруулах ч нөгөө талдаа эдийн засгийн өндөр эрсдэл дагуулж байгаа.

Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан М.Билэгт өөрийн эзэмшлийн “Ачлал” их дэлгүүрийн түрээсийг 100 хувь чөлөөлнө гэдгээ мэдэгджээ.

Энэ талаар түүний байр суурийг тодрууллаа.

Тэрбээр “Хамгийн гол нь түрээслэгчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид гэдэг ангилалд ч орохгүй. Жижиг, дунд бизнес эрхлэгч гэдэг ангилалд бол ес ба түүнээс дээш ажилтан цалинжуулж байгаа бизнес эрхлэгчийг хэлнэ. Гэтэл хувиараа хөдөлмөр эрхлэгчид 4-5 хүн цалинжуулаад, дээр нь зээл болон түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхийн тулд ажилчин шоргоолж шиг л ажиллаж байна. Худалдаачид улирлын онцлогт тохируулж бараагаа авчирдаг. Энэ жил өвлийн хувцас зарагдсангүй. Одоо зээл, зээлийн хүү гэх мэт асуудал өрөн дээр нь нэмэгдээд явж байна. Наймаачдын ашиг бол зээл, түрээсээ төлөөд үлдсэн бараа нь байдаг. Яг энэ амьдралыг би өөрөө туулсан. Тиймээс би 300 гаруй худалдаа эрхлэгчийнхээ түрээсийн төлбөрийг арваннэгдүгээр сарын 11-нээс эхлээд 100 хувь чөлөөлж байна” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.76) 2021 оны 01 сарын 17

Бусад том зах түрээслэгч нар үлгэр жишээ авмаар л бгаа юм даа

0  |  0
Zochin(192.82.71.210) 2021 оны 01 сарын 16

Мундаг шүү амжилт хүсье

2  |  0
зочин(64.119.21.157) 2021 оны 01 сарын 16

ЭНЭ ХУГАЦААНД ОГТ АЖИЛЛААГҮЙ ЮМ ЧИНЬ ТЭГЖ Л ТААРАА ШУДРАГА ЁС ШУДРАГА ЁС

1  |  0
Sh Tuyamandakh(66.181.161.87) 2021 оны 01 сарын 16

Zuw shdee Mundag.ajillaagvi yum chin tvrees tulnu gedeg huuli d zohitsohgvi asuudal.

2  |  0
ķmkkkkk(103.57.95.88) 2021 оны 01 сарын 15

uvul bolhoor yadag blee

0  |  0
Irgen(202.9.40.175) 2021 оны 01 сарын 14

Uils n delgerex boltugai

0  |  0
Иргэн(103.57.94.204) 2021 оны 01 сарын 15

Бусад том захууд Нарантуул, Бөмбөгөр жишээ авч болдоггүй юм байх даа

2  |  0
Монгол хүн(202.21.108.194) 2021 оны 01 сарын 16

Энэ хүний энэ үйлдэлд нь баярлаж байна. Дараагийнх нь үйл нь харин энэ мэт зөв сэтгэлээр үйлдсэн үйл байгаасай. бие биедээ талархаж сурцгаая.

3  |  0
Ккк(203.91.115.44) 2021 оны 01 сарын 15

Амжилт хүсье

1  |  0
и(64.119.25.228) 2021 оны 01 сарын 14

Шудрага ёс шудрага ёс шудрага ёс

0  |  0
Хотын иргэн(66.181.160.60) 2021 оны 01 сарын 15

Тэнэг юм шиг Гэхдээ зальтай бас. ХСҮТиин газрыг булааж баригдсан болохоор зүгээр л цайруулах шоу

1  |  2
Enkhmaa(103.26.193.190) 2021 оны 01 сарын 15

Hudlaa avgai bitgii huts, achlal shatahad chiluuluugui bizde muu balai avgai

0  |  1
baatar(86.175.76.96) 2021 оны 01 сарын 15

Uhaalag emegtei shuu

1  |  1
To(124.158.64.103) 2021 оны 01 сарын 15

Mash uhaalag

1  |  1
Зочин(202.9.40.111) 2021 оны 01 сарын 14

Болоошдээ

0  |  0
To(66.181.161.78) 2021 оны 01 сарын 14

Ok

1  |  0
To(66.181.161.78) 2021 оны 01 сарын 14

Ok

0  |  0
Top