ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад таагүй өдөр

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

2021.01.15 /БААСАН ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 2

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.37-17.26
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Хий

Аргын тооллын 1 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 2, Тооно одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top