Улсын дээд шүүх өнөөдөр (2021.01.14) Ардчилсан намын Х дугаар Nх хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ. Тус дүрмийн өөрчлөлт нь Ерөнхийлөгч Х.Баттулга дараагийн сонгуульд нэр дэвшвэл өрсөлдөгчгүйгээр түүнийг дэвшүүлнэ гэх заалт нууцаар оруулсан гэх шүүмжлэл байсан. Тэгвэл энэ заалтыг шүүх батлаагүй байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын X их хурлаас гаргасан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзжээ.
Хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзахаас гадна Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хасах шийдвэр мөн гаргасан байна. Тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж Дээд шүүх үзсэн байна.
Энэ талаар С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намынхан 18.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
Сэтгэгдэл ( 4 )
АН ын та нарыг юутай хээтэй нь бурхан ивээг..
хоёулаа хамтдаа намаа самарсан гарууд, энэ самарах ажил нь бүр анх хамт нэг баг болж ажиллаж эхлэх үеэс нь эхэлсэн шүү дээ. Тэгээд цуг ажиллаж байгаад намаасаа бас нам төрүүлсэн. тэгээд сайн задарч өгөхгүй болохоор нь хоёр талаас нь арай илүү хорлонтой аргаар задлахаар шийдсэн байна.
Хулгай баригджээ, Женко ч яахаас ч буцахгүй болжээ, ээ бурхан минь
Одоо энэ нам 2 хуваагдахаас өөр зам алгаа...