АН-ын дарга С.Эрдэнэ Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Дээд шүүхээс Ц.Туваан нарын боловсруулсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Ингэснээр Ардчилсан намын Х их хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн өөрчлөлт хүчингүй болжээ.
АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлсэн. Ингэхэд хоёр шийдвэр гарсан. АН-ын Х их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд, бүртгэх боломжгүй гэж шийдсэн. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд байгаа Ц.Тувааныг цахим мэдээллийн сангаас хасаж, миний нэрийг мэдээллийн санд оруулж өгөхийг хүссэн. Ингэхэд Ц.Тувааныг бүртгэлээс хассан. Харин миний нэрийг цахим бүртгэлд оруулахаас татгалзсан. Учир нь дараагийн даргыг сонгох асуудал шийдэгдэх учир Дээд шүүх хангах боломжгүй гэдэг чиглэл өгсөн. Энэ асуудлаа улс төрийн намын тухай хуулиар шийдэх чиглэл өгсөн. Гуравдугаарт, С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл хэвээр үлдсэн. Сая нэгдүгээр сарын 10-нд хуралдсан ҮБХ-ны хурлын шийдвэр хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид бүх хурал цахим болон онлайн хэлбэрээр явагдана.
Сэтгэгдэл ( 2 )
АН ын дотоод асуудалд МАН оролцож коммунистууд зохицуулж байгаа гэж сонссон юм байна. Коммунизмын хадгалагдаж үлдсэн элементүүд нийгэмд хэвшиж дарангуйлал алхам алхмаар тэлж байгаа нь УИХ аар батлагдаж байгаа хуулиудаар илэрч байна. Бас Засгийн газрын үйл ажил харуулсаар байна. Энэ бүхнийг зүгээр л хараад суугаад бөйх юм уу Монголчууд аа?!
Усанд унасан хун евснеес зуурах гэгчээр АНыг шаварт хутгасан хун эргэж ноцдог нь хеерхий юмдаа. АНыг нам биш болгох ажлыг хуучцуул хийлээ дээ. Одоо залуу уедээ ег дее Эрдэнээ. Та нарыг сонгохдоо улсаа еед тат гэсэн болохоос хулгай хий гээгуй. Эсвэл Эрдэнэ Хурэлсухтэй намаа еронхийлегчийн сонгуулийн емне нураагаад еерее шоронд явахгуй байх тохироо хийсэн уу яасан.