Ардчилсан нам хэмээх айл том хөвгүүдийнхээ зодоон дунд өөд үзэхээ байлаа. Уг нь Монгол Улсад төлөвшсөн гэж болохуйц хоёр л нам бий. Тэднийг улстөрчид, судлаачид Монгол төрийн хоёр баганатай зүйрлэдэг ч удаатай. Ардчилсан нам өнгөрсөн хэдэн жилд ийнхүү доройтсон нь гишүүд дэмжигчид гэхээсээ намын лидер гэгдэх хүмүүсийн хагаралтай илүү холбогддог. Намын нүүр царайг тасралтгүй хийж ирсэн хууччуул нь залуу үеэ олонд төдийлөн таниулж амжсангүй. Ийм үедээ дээгүүрээ маргалдаж нэг нэгнээ элдэв өнгөөр л будлаа. Үүнийх нь хариуг ч иргэд сонгуулиар өгсөн юм. Тэгвэл өнөөдөр тус намын дотоодод ид халууралтай байна. Хоёр тамга, хоёр байртай болчихсон хэвлэлээр нэг нэгэндээ үг дайгаад сууж байгаа. Өчигдөр Улсын дээд шүүхээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын X Их хурлаас гаргасан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж үзжээ. Түүнчлэн хуралдаанаар Ц.Тувааныг Улсын дээд шүүхийн цахим бүртгэлээс хасах шийдвэр мөн гаргасан байна. Тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж Дээд шүүх үзсэн аж. Одоо намын дарга хэн байх вэ гэдэг л хамгийн гол асуудал боллоо.
Гэхдээ АН наад талдаа намын дүрэм журам яриад байгаа боловч цаагуураа Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлж явуулах дээр хагаралдсан байдал бий болчихоод байгааг улс төр сонирхогч хэн бүхэн л гадарлаж байгаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын тамгыг Ц.Туваанд шилжүүлсэн. Ардчилсан нам ч С.Эрдэнийн гэх байрнаас гарч Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын байр руу нүүсэн. АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдээс өнгөрсөн дөрвөн жилд байсан нь ганцхан Б.Пүрэвдорж. Бас ч гэж хэлсэн үгээрээ эрх баригчдын эгдүүг хүргэж суудаг хүн. Энэ утгаараа тэр шинээр байгуулагдсан намын бүлэг дотроо жин дарвал дарахаар л даа. Гэвч Баянхонгороос сонгогдсон, Ерөнхийлөгчийн гарын хүн гэгддэг Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсон. Бусад гишүүдийнх нь хувьд ч Ерөнхийлөгчийн аливаа байр сууринд хүч оруулах байдлаар ажиллаж эхэлсэн нь анхаарлын гадуур өнгөрөх аргагүй байлаа.
Ийм л үед өнгөрсөн арванхоёрдугаар сард АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын хурлуудаа хуралдуулж дүрмийн шинэчлэл хийж орхисон. Яахав ялагдсан нам дотор байх л зүйл. Гэхдээ АН-ын дүрмийн 5.12.4.1.2-т “АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд шууд Их хурал руу орно” гэж заасан заалт 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэйгээр оруулчихсан нь эргээд С.Эрдэнийн талынхаа эгдүүцлийг хүргэсэн бололтой. Үүнийг С.Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт орох үедээ ч “Нэг хүнд зориулсан дүрмийн өөрчлөлт” гэж шууд хэлж байв. Оны өмнөхөн Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан намын өмнөх тамга, тэмдэг хяналтын дугаараа хүчингүй болгож, шинээр тамга хийлгэсэнээ мэдэгдсэн. Дагаад АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нь С.Эрдэнийн шинээр авсан тамгыг хүчингүй болгох хүсэлтийг мөн УБЕГ-т гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд энэ сарын 12-нд өгсөн 8/190 тоот хариу бичигт “Тус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивт хадгалагдаж буй Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон баримтад Улсын Дээд Шүүхээс 2006 оны долоодугаар сарын 10-ны өдөр олгосон Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээнд намын дарга Содномзундуйн Эрдэнийг намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн гэсэн мэдээллийг үндэслэн Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хяналтын улсын байцаагчийн 2020 оны 6030 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож, тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Тус газарт ирүүлсэн гомдол, тайлбарт дурдсан Ардчилсан намын дотоод асуудалтай холбоотой маргаанаа эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлсний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад хандах нь зүйтэй байна” гэж хариулжээ.
Нөхцөл байдал ийм үед Улсын дээд шүүх өчигдөр Ардчилсан намын Х дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ. Ц.Тувааны зохион байгуулж хуралдуулсан тус хурлаас гарсан дүрмийн өөрчлөлтөөр өнөө дээр дурдаад өнгөрсөн Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдож Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дараагийн сонгуульд нэр дэвшвэл өрсөлдөгчгүйгээр түүнийг дэвшүүлнэ гэх заалтыг бүртгэхээс татгалзсан гэсэн үг. Ялалт С.Эрдэнийн талд эргэж байх шиг. С.Эрдэнийн АН нь саяхан цахимаар Үндэсний бодлогын хорооныхоо хуралдааныг хийж байгааг харахад ямар ч байсан улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар байна лээ. Дээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж С.Эрдэнийн талд сууж байх магадлал өндөр. Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг талд нэг холбоо үүссэн байгаагийн шинж шүү дээ. Мөн өнөөдөр шоронд сууж байгаа АН-ын лидерүүд ч тодорхой дэмжлэгтэй л хүмүүс. Тэднийг ийн суух болсон шалтгааныг яагаад ч юм Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож харах хүмүүс байдаг. С.Эрдэнэ өчигдөр УДШ-ийн шийдвэр гармагц хэвлэлийн хурал хийж “Манай нам хэвийн ажиллаж байна. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх. Намын дүрмийн дагуу намын даргын сунгаа яваад хамгийн олон санал авсан хүнийг намын Их хурлаар батламжлана” гэж ярилаа. Энэ бүх тамга булаацалдсан үйл явдал эцсийн дүндээ ирэх зуны сонгуульд дахин нэр дэвшвэл ихээхэн найдвар төрүүлж буй Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашгийг ихээхэн ганхуулж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Ямар муухай хараадаг юмбэ.
Ямар муухай хараадаг юмбэ.
Ямар муухай хараадаг юмбэ.
Ямар муухай хараадаг юмбэ.
Ямар муухай хараадаг юмбэ.
Ямар муухай хараадаг юмбэ.
Энэ намайг булшилсан хүн чинь уул н З. Энхболд юм биш үү...
Сайн байна. Муу үхэж далд орсон ардчилсан намын үхэж далд орсон хулгайчууд хоорондоо ясаа булаацалдаад нэг нэгнийгээ идэж далд орох болтугай.
Umhii hvn hognyyd.Odoo bvr namiin nertei hvn bvr ichehee baij dor bvrenee neg neg tyg tamagtai boloh shiv.Edgeer pizdaa nar baisan tsagt.MONGOLyls hetseej uudluhgvi.Hogiin adgiin shaarnyyd eruusuu .Mongol ylsiin tulruu sain saihan uym ogt hiihgvi sandal shiree bylaaltsasan adgiin nopvoshnyyd.Shiveshgiin MAN ba ANnamiin mapyyiig bvgediig ni turuus tsailyylah heregtei negiig nich erun hiilugchid songohgvi shvv.Mongolchyydaa.
Эрдэнэ үнэхээр даам гэхүү шатар гэхүү юмаа