Монгол Улс АНУ-ын Засгийн газраас 17 жилийн хугацаанд 360 тэрбум төгрөг авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Америкийн Нэгдсэн Улс  өөрийн Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА)  дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөг буюу 3 сая ам. долларын өргөтгөл хийж гарын үсэг зуржээ

 Энэ нь Монгол Улсад эдийн засгийн сайн засаглал, найдвартай, үр ашигтай, хямд эрчим хүч болон тогтвортой, хувийн хэвшил тэргүүлсэн өсөлтийг дэмжих зорилготой гэж АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлээ.

Нэмэлт санхүүжилт нь 17 жилийн түүхтэй гэрээнд оруулсан АНУ-ын хувь нэмрийн нийт дүнг 360 тэрбум орчим төгрөгт (126 сая ам. доллар) хүргэж байна.

“АНУ болон Монгол Улс хүртээмжтэй ардчилсан засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт, тогтвортой санхүүжилт бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хамтын зорилготой” гэж Элчин сайд Майкл Клечески мэдэгдсэн байна.

Мөн  тэрбээр “Анд нөхөр, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монгол Улсын сайн засаглал, эдийн засгийн өсөлт, бүрэн эрхт байдлыг дэмжсээр байх болно. Энэхүү урт хугацааны гэрээг өргөжүүлж буй нь АНУ-Монголын стратегийн түншлэл хэрхэн эерэг нөлөөг бодитоор үзүүлж байгааг харуулсан хамгийн ойрын жишээ юм”  гэжээ.

Хоёр талын өргөтгөсөн гэрээ нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээүргэлжлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг өсгөх, төрөлжүүлэхэд туслах болно мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэнэмхий шунамхайчд(66.181.188.178) 2021 оны 01 сарын 15

За ойлголоо. АНУ монголыг их өөд татдаг юм байна. гэж ойлголоо.Ямар нэг барьцаа хөрөнгө шаардахгүй өгөөд байдаг хэрэг үү?Мөн өгөөмөр улс юмаа ккк

1  |  0
tenegt(139.5.218.226) 2021 оны 01 сарын 15

vhsen baas amerikiin tuslamjiin dvneer l bol ehenii arvand orohgui ch dee.bidend ypon uls tvvnii udirdag aziin hogjiliin bank l hamgiin ih tusalsan daa.naad muu amerikuud chin zvgeer teoriostuud terbum terbumaar ogdog ch dee. jijee gehed 500 say dollaraar ayduu zoolon sorog hvchin gegch siriin 1000 bosogchidiig beltgej gargaj ybuulsan chin bvgd musilmanii armid ochij niilj blaa daa..

0  |  0
Top