ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

2021.01.16 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3

 

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх: 08.36-17.28
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Гал

Аргын тооллын 1 сарын 16, Санчир гараг. Билгийн тооллын 3, Чөдөр одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top