Л.Мөнхтүшиг: Энэ сарын 22, 31-нд БНСУ руу нислэг үйлдэж 320 иргэнийг авчирна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2021.01.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд тусгай үүргийн нислэг саатсантай холбоотойгоор ажиллаж байна. Дотоодын халдвар байдал, тусгаарлах байрны асуудалтай холбоотой асудал байсан. Гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өдөр болгон авч байсан. Энэ сард буюу 22, 31-нд Солонгос улс руу нэмэлт нислэг хийж 320 орчим иргэнийг эх оронд нь авч ирэх шийдвэрийг гаргалаа. Ирэх сард хийх нислэгийн хуваарийг удахгүй зарлана. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эх орондоо ирэх иргэдийн тоо огцом нэмэгдсэн. Нийт гадаадад байгаа 8433 хүн байна. Ирэх сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 2860 орчим байна. БНСУ-д манай улсын 45000 гаруй иргэн оршин суудаг. Энэ тоо 2019 онд 100 мянга хүрч байсан. Гадаадад байгаа иргэн бүрийнхээ төлөө анхаарал тавьж байдаг. Гэхдээ дотоодын нөхцөл байдалтайгаа уялдуулж, энэ шийдвэрүүд гардаг юм. Жилийн өмнөөс халдвар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор хилийг шат дараатай хаасан. Энэ хугацаанд 93 улсаас 21522 иргэн эх орондоо ирээд байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
8(66.181.190.31) 2021 оны 01 сарын 18

Хар

0  |  0
бор(66.181.190.31) 2021 оны 01 сарын 18

14 тэрбум доллар гараад байхад сохор зоосны ашиггүй шалгах хянах ч эрхгүй ХАРИЙН ДЭЭРЧИДЭД дарлагдаад сууж байдаг чинь АУГАА ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН мах цусны тасархай гэжүү ... МОНГОЛЧУУДАА ... бүх ард иргэд ерөнхийлөгчөөс эхлээд бүх нам эвсэл хөдөлгөөн нэгдэж эх орноо харийн луйварчидын савраас аварч хамгаалахгүй бол хожим харамсаад ч барахгүй эмгэнэлт гаслант хувь заяа хүлээж БАЙНА УХААРЧ СЭХЭЭРЦГЭЭ ... ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ... БОСЦГООЁ ... ЭНЭ САЙХАН ОРОН ЗҮГЭЭР БИДЭНД ИРЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ МАХ ЦУСААР ЗОЛИН БИДЭНД ИРСЭНГ ИНГЭЖ ХАРЖ СУУГААД АЛДАХ ГЭЖҮҮ ХОЙЧ ҮР АЧДАА ЧИЧЛҮҮЛЭХ НҮГЭЛ БҮҮ ХИЙТҮГЭЙ

0  |  0
Top