Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЗУРГААН жилийн хорих ял оноосон билээ. Анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ял авсан Ж.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд хандсан ч зургаан жилийн хорих ялыг нь хэвээр үлдээсэн байдаг.
Гэвч өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдөж, Ж.Эрдэнэбатад оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан юм. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Хэрэв уншигчид санаж байгаа бол түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, ял оноосон. Энэ нь холбогдох хэд, хэдэн хуулийг зөрчсөн гэж тайлбарладаг. Тэгвэл Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэр Ж.Эрдэнэбатыг ЯЛГҮЙ гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, түүнийг ялгүй" гэж тооцож болох тул УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ эдлэх эрх зүйн орчин нээгдэж байна гэсэн үг.
Учир нь, тэр цагдан хоригдож байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэгээд ч Төрийн ордонд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат" гэсэн хаягтай өрөө, эзнээ хүлээж байгаа билээ. Нөгөө талаараа хоёр шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг дахин эхнээс нь шалгаж, шүүнэ. Энэ утгаараа Ж.Эрдэнэбат дахин шүүх танхимд орж ял сонсох хүртлээ хуулийн дагуу ямар ч ялгүй, "гэм буруугүй" юм.
Сэтгэгдэл ( 23 )
Эрдэнэбатын тангаргыг өргүүлэх нь зүйтэй.Олон юм яривал Эрдэнэбатаас долоон дор лүйварчид их хуралд нилээд бий, Сайн ярьвал дээд 3 ч хамаагүй илүү нүгэлтэй.
Хэрэг хийсэн гэж гүтгэсэн сошиал эвлүүлэг байжээ хахаха.
Одоо шоронгоос нь түргэн гаргамаар юм. Хийсэн хэрэггүй хүн гэж сонссон.
ж.эрдэнэбатыг их хуралд суулгаж болохгүй.наадахи чинь их хуралд ороод шорон яриад аавынд ингэдэг аавынд тэгдэг гэж яриад гишүүдийн хүмүүжил ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлнэ.манай гишүүдэд хулгай яаж хийх хэргээ яаж сэгсэрэх прокурортойгоо хэрхэн халах гэх мэт
Хармагтайн ордыг ерөнхий сайд байхдаа зарсан хэргээр дахиад ял сонсоно.
Yun tangarag urguh.... Ehleed gem zemgui ashigt maltmaliin litsenz naimaalahgui gedegee notlog dee.
МАНАН сайн ажиллаж байна. Хэлмэгдсэн гэх байлгүй.
Шударга ёс хууль гэж даанч алгаа иргэн хүн аль хэдийн яллагдсан байгаа өмхий луйварчид хулгайчид бол зүгээр л өнгөрнө ялзарч авилгажсан шүүх энэ юм.
ха ха хахаха ха х хах ха хах бүтэхгүй еёоох
Mongoliin olgiarhyyd herees heterj bna.Delhiid.Mongol her hemjeenii map yls gedeg ni todorhoilogdoj bna.MAN icheesei.Eh oroniihoo mash ih bayalagiig hyviaraa Avsiteral hvnd hydaldsan ni todorhoi baihad.Yrvagchid dendvv davarj bna.Ta nariig tsysaa yrsagaadaj hamaagvi tatan byylgah ard tvmen bna shvv.
Тун зууралдсаар байгаад яаж ийгээд суллагдаад гишүүн болохнээ энэ хүн.Аймаар байгаа шүү.Энгийн иргэн бол аль хэзээний дээлээ нөмөрсөн байгаа даа.
Naad hvn chini tegj ih omoorood bh hvn gj bodoj bnuu.
Yagaad tangarag orgono gj .ashig sonirhol ihtei hvn huuli bdag bol.yaaj shvvhiig ard tvmen harj suunda.
Одоо тангарагийг нь өргүүлэх хэрэгтэй шдээ. \n\n
Бугд суллагдаад ИХ д...
ШОРОНГООС ШУУД ДЕПУТААД ИНЭЭДЭМ
Хятад цустай луйварч хжлгай нарыг устгах цаг болжээ
Ёстой зөв юм болсон дээд шүүх супер
Сайхан мэдээ байна. Нэг ч гэсэн айл элэг бүтэн амьдраасай. Сайн залуу харагддаг. Хэлмэгдсэн байх
Одоо тангарагийн өргүүлэх байлгүй дээ.Хэлмэгдсэн байхаа
*** you scram
*** you scram
Улсын ИХ хурал шоронгийн хадаас, авилгачдаар дүүрлээ.