Он гарснаас хойш 98.5 сая ам.доллар банкуудад худалджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Өнөөдөр /2021.01.19/ гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 35 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй байна.

2021 он гарснаас хойш 19 хоногийн хугацаанд Монголбанк банкуудад нийт 98.5 сая ам.доллар нийлүүллээ. Тодруулбал:

 

  • 2021.01.01  -  21  сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.
  • 2021.01.12  -   9  сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.
  • 2021.01.14  -  33.5 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн.
  • 2021.01.19  -   35 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлсэн. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top