БНСУ-тай хамтран ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийн газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн яамтай ЖДҮ, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлд  хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулжээ.

Талууд цаашид хамтран салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хоёр орны жижиг, дунд үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахад түлхүү анхаарна гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Бүгд найрамдах БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Парк Ёон Сун нарын гарын  үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд  жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршооллын үйлчилгээг дэмжих зорилгоор мэргэжилтэн солилцох, хоёр орны энэ чиглэлийн аж ахуйн нэгж болон институт хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж талууд үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top