Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

Үндэсний статистикийн хорооны даргын томилгооны асуудлыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх аж. МАН-ын бүлгээс Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохыг дэмжсэн байна. Түүнчлэн уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-д оруулах аж.  

Б.Батдаваа нь 2007 оноос хойш Монголбанканд ажиллаж байгаа. 2019 оноос эхлэн Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж буй юм.

Монголбанкны бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц эдийн засаг, санхүүгийн салбарын судалгааны ажлыг гүйцэтгэх, Монгол Улсын мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлэх үндсэн үүрэгтэй  ажилладаг Судалгаа, статистикийн газрыг удирдаж буй Б.Батдавааг  Үндэсний статистикийн хорооны даргаар томилох шийдвэрийг УИХ энэ долоо хоногт гаргана гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top