С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг сайжруулах боломжийг алдвал нүгэл болно

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойтой холбоотой асуудлаар Төрийн ордонд өнөөдөр /2021.01.20/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Оюунтолгойн гэрээ Монголд ажлын байр бий болгож, орлоготой болно гэж бодсон боловч 22 тэрбум төгрөгийн өрөнд орно, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй талаар “Рио Тинто” мэдэгдсэн байна. Монголчууд бид ингээд л байгаад байх уу. Монголын Засгийн газар хоёр жил орчим УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан нэртэй ажилгүй байна. Засгийн газраас хийж байгаа ажлаа УИХ-д тайлагнахыг шаардсан албан бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа. Одоогийн байдлаар Монголоос 1,2 сая тонн зэс, 75,8 тонн алт, 231 тонн мөнгө, 14 тэрбум ам.долларын баялаг Монголоос гарсан байна. Монгол ирээдүйд 22 тэрбум ам.долларын өртэй, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй гэдгийг “Рио Тинто” албан ёсоор мэдэгдээд байна. Оюутолгойн 34 хувьд ногдох Монголын өр 2,1 тэрбум ам.доллар болсон.

Оюутолгойн асуудлаар дөрвөн улсын шүүх дээр Монголын Засгийн газрын сайд нар гэрээ байгуулахдаа авлига авсан, үндэслэлгүй баяжсан гэдэг шийдвэр гарсан байна. Америк, Англи, Сингапур, Хонгконг гэсэн дөрвөн улсын шүүхээр Монголын улстөрчид авлига авч, гэрээ байгуулсан гэдэг шийдвэр гарсан.  

Ийм шийдвэр гарсан байхад Засгийн газраас ард түмнээ өмгөөлсөн захидал явуулахгүй, алхам хийхгүй байна. Үүнээс болж нэгдүгээр сарын 31-ны өдрийг алдах юм бол Оюутолгойн гэрээг ашигтай болгох түүхэн боломжийг бид алдана. Энэ бол маш том нүгэл болно. Хэн нэгэн арчаагүй сайд өөртөө хэдэн сая ам.доллар авахын төлөө Монгол Улсыг хэдэн тэрбум ам.доллараар хохироосон явдлыг таслан зогсоохын тулд би шаардлага өгсөн.

2009 оны УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт өгсөн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж УИХ-аар нэг ч үг яриагүй. Гэтэл Засгийн газрын гишүүд авлига авах байдлаар энэ гэрээг байгуулсан тул энэ гэрээг цуцалж, шинээр ярих үндэслэл юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын тогтоолоор Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах зөвшөөрөл өгөөгүй” гэлээ.

Оюутолгойтой холбоотой олон улсын мэдээллийг эндээс унших боломжтой аж. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав

-Оюутолгойн гэрээг сайжруулах гэрээг яагаад хийхгүй байна вэ?

-Оюутолгойн гэрээг сайжруулах үүргийг Засгийн газарт өгөөд, хоёр жил болж байна. 2019 оны нэгдүгээр сард УИХ-аас үүрэг өгсөөр байтал хоёр жил юу ч хийгээгүй. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.190.32) 2021 оны 01 сарын 20

Оюутолгойн гэрээг сайжруулах биш, шууд цуцлаж гэрээ байгуулсан этгээдүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой.

0  |  0
Зочин(66.181.183.132) 2021 оны 01 сарын 20

Уих- хурлаар оруулалгүй гэрээ хууль бусаар Сайханбилэг хийсэн . Баяр баярцогт сайханбилэг элбэгдорж .элбэгдоржийн авгай . Гээд маш олон хүмүүс хахууль авсан . Оюутолгой Зүрх н толгойтой ойрхон явдаг хүзүүгүй хошгоруулагч Элбэгдоржийн эхнэрийн ТТБ – д 2 тэрбумыг хандивласан гээд тоочоод байвал их олон но байгаа ..Оюутолгойн ордоос 2013 оноос хойш 1.2 сая тонн зэс, 75.8 тонн алт, 231 тонн мөнгө гарчээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн ханшаар 14 тэрбум ам.долларын ашигт малтмал гарсан мөн дээр н молибденийг оруулаагүй байна молибден чинь сансар огторгуй байлдааны онгоц гээд маш үнэтэй материал\n\n

0  |  0
123(66.181.183.132) 2021 оны 01 сарын 20

Ил уурхайгаас олборлон 2019 онд борлуулсан 1 тэрбум 168 сая доллар дадлагын ажлын хөлс үү? 2018 онд олборлон борлуулсан 1 тэрбум 180 сая ам.долларын бүтээгдэхүүн бас л бие халаалт уу? Монголын нийт валютын нөөцийн 1/3 нь шүү дээ. 2016 оноос хойш бараг 5 тэрбумын алт зэсээ зарсан ч ногдол ашиггүй, 4 тэрбумын өрөнд өнөөдөр Монгол улс орчихоод байгаа нь дадлагын ажлын үр дүн үү? Энэ байдлаараа үргэлжилбэл Монгол улс 22 тэрбум ам.долларын өрөнд унана, эхлээд 4 тэрбум ам.доллараа төлөөд дараа нь ноогдол ашгийн тухай ярь гэж Рио Тинто бидэнд хэлж байгаа нь бие халаалт уу? Би сая Financial Times боло

0  |  0
Зочин(103.57.95.117) 2021 оны 01 сарын 20

Өөрөө юу ч хийж чадахгүй хийсэн болгоныг шүүмжлэхээс өөр ид шидгүй нөхөр дөө

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 01 сарын 20

Босоо жаахан завсарлагатай шүршээрэй. Энэ байгууллага хөрөнгө оруулалтаа нөхөөгүй, татварын хөнгөлөлттэй байгаа хугацаандаа Монгол улсад 3 тэрбум долларын татвар төлчихсөн байгаа шүү. Эдийн засагт 10 гаруй тэрбум долларыг оруулчихсан байгаа шүү. Харин хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэх 5 жилийн төлөвлөгөөт хугацаандаа зохих өөрчлөлт шинэчлэлт хийхийг дэмжиж байна.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 20

Bid Mongolchyyda yaraltai Gambatai niil.Hvrelsvh.Battylga.Zandanshatar bolon ih hyraliin gishvvdiig shaj bailgad hohiroliin hahyylaar Ouytolgoigoo gadaadiihand ter tysama .Hyatadad aldahaas sergiilj shaya.Nyytsaar hyjaa oryylaad baisan iim ychirtai baij.

1  |  0
(Zochin(202.179.27.167) 2021 оны 01 сарын 20

Ganbaataraa duugaraad baigaarai amjilt.khurelsukh er.said ovoo yumsan yagaad duugui bna

2  |  0
хөөрхий(66.181.166.154) 2021 оны 01 сарын 20

босоо Ганбаа минь л ган хийх юмдаа

1  |  0
Top