Намынхаа тамгыг хууль ёсоор өвөртөө хийсэн ч АН-ыг нэгэн туган дор хараахан нэгтгэж амжаагүй С.Эрдэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга дуудаж уулзжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар уулзалтаар юу ярьсан эсэх талаар тодорхой мэдээлэл алга. Ямартай ч уулзалт чамгүй урт хугацаанд өрнөсөн гэв. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед эв эеийг хичээж хүчээ нэгтэх тухай уулзалт байсан болов уу гэх таамаг хаа хаанаа бий. Гэхдээ энэ уулзалтаас таатай үр дүн гараагүй л болов уу. Эерэг үр дүн гарахгүй байх олон шалтгаан бий. Өнгөрөгч дөрвөн жил нэг нь намын дарга, нөгөө нь Ерөнхийлөгчөөр ажиллахдаа “фронтын шугам” дахь орон зайгаа улам бүр тэлж холдуулсаар ирсэн. Ийм хол явчихсан орон зайг ойртуулж нөхөхөд асар урт хугацаа орно. Нөхөгдөхгүй ч байж мэднэ.
Мэдээжийн хэрэг Х.Баттулга намыг нэгтгэхэд би дэмжиж туслана, МоАХ-ны хүчийг ч хаяна. Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялах ёстой. Тэр тусмаа би ялж та нарт туслана. Чи намаа удирд гэсэн байх магадлалтай. Харин С.Эрдэнэд МоАХ-ны хүч, дээр нь Ерөнхийлөгчийн нөмөр нөөлөг хэрэгтэй байгаа ч Х.Баттулгыг туслана гэдэгт эргэлзэнэ. Дөрвөн жил “хаан”-аар залрахдаа АН-ыг далдаас бутаргахаас өөр ямар ч ид шид үзүүлээгүй хүнд хэн итгэх билээ. Тэгээд ч хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй, болно гэсэн асар том маргаан дагуулж байгаа хүн.
Үүнийг эрт мэдсэн АН-ын акулууд ч зайгаа барьж эхэлсэн. Үнэн хэрэгтээ түүний Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг “Намаа цэвэрлэх”-ийн тулд ажлаа өгч гараагүй юм. Нэгэнт зам нийлэхгүй Ерөнхийлөгчөөс эвтэйхэн бултсан хэрэг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд ч сонгуульд өрсөлдөх нэрээр зайгаа барьсан. Эрх биш улс төрийн орон зайд туг болж яваагүй ч тугал хариулаагүй С.Эрдэнэ энэ бүгдийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас намынхаа үнэт зүйлийг авч үлдэхийн төлөө явж таарна. Өөрөөр хэлбэл Х.Баттулгынхаа саналыг хүлээн аваагүй гэх таамаг юм.
Өнгөрөгч 2016 оноос хойш АН-ыг дунд нь хагалах, бүр унагаах санаархал хэн нэгэнд илэрхий байв. Тэдний тэргүүн магнайд Ерөнхийлөгч Х.Баттулгыг зүй ёсоор нэрлэж байгаа юм. Түүний хувьд АН-ыг давхар гартаа атгах гэсэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн ч хугацаа богинодсон учраас яах аргагүй шахагдаж байна. Яахав, Ерөнхийлөгчид өндөр эрх мэдэл, хууль шүүх гээд давуу тал бий. Үүнээс өөрөөр нам ч алга, журамт нөхөд ч алга. Ерөнхийлөгчийн тамгын газар тойрсон цомхон хүрээллээс өөр эгнээ жигдрээд тулаанд орох нөөцгүй болсон “жанжин” юм.
Өндөр эрх мэдэл дор хууль бариад өндийлөө ч ялах магадлал маш бага. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс эхлэн өнөөдрийг хүртэл “Оффшор бүсээс мөнгө авчирч ард түмний өрийг тэглэнэ” хэмээн мэдэгдэж байсан ч оффшор бүсэд өөрийнх нь чамгүй хөрөнгө байгааг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн баримтаар дэлгэсэн. Тэгэхээр ард түмний өр тэглэнэ гэсэн амлалт талаар болсон. Амлалт нь анхнаасаа худлаа байсан нь оффшорт байгаа хөрөнгөөр нь ил болж байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө ил болсноор бусад зүйлс ч ил гарч эхэлсэн. Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс мөнгө авсан, төмөр зам барих нэрийн дор явуулсан луйвар гээд шил шилээ дарсан баримтууд дэлгэгдэж байхад ард түмэн тахин шүтээд байхгүй. Үүнийг ч С.Эрдэнэ болон түүний нөхөд харж байгаа. Тэгэхээр эрхэм хоёрын уулзалт үр дүнгүй болсон гэх тал талын таамагтай санал нэгдэхээс аргагүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 26 )
Ардын намын хоол боллоо доо Тэд гадныхантай нийлээд улс орныг худалдаад авчихжээ Одоо бурхан ч туслахаасаа өнгөрчээ Заяагүй ч ард түмэн юм даа л гэж ярьсан байх
Сонин хажуудахаа хадардаг араас нь хутга шаадаг Баттулгаас АН салах хэрэгтэй.Ерөөсөө наадах чинь хүн муутай зөвхөн өөрийгөө бодсон түгжил шүү дээ.Та нар баатар мэт л бодоод байх юм.хэрэг дээрээ худлаа гар
AN Battulgaas salah tsag bolson! Battulga uuruusuu uur heniig ch bodohchadamjgui hogiin gar shuu dee. Bainga hor nairuulj ter hor n uls orniig ch hetsuu baidald oruuldag
юу хийцийн нөгөө офшор орулж ирнэ гэсэн будаа болсон харин өөрийн нуусан офшороо оруулж ирээд огцор
bid eruhiilugchduu itgedeg vrgelj demjih bolno gedgiig oilgo ard tvmen hen ni hen be gedgiig oilgoj bga
Баттулга Ёрөнхийлэгч болоод Юуч хийж чадахгүй шүү дээ Хийсэн бүтээсэн юм гүй Утсан хүүхэлдэй
Манөй АН Баттулгаас салах.Дандаа хор найруулна.Итгэлт баыхгүй.яяХүний бичиж өгсөн юм аятайхан ч уншиж чадахгүй.
Баттулга улс төрд шигдсэн хулгайч нараас эх орныхоо төлөө хийсэн юмтайгаараа ялгарна.БХ аймагт Гурвын гурван орчин үеийн сумын төв,Чингэсийнморьт хөшөө, Монгол улсыг олимпын аваргатай болгосон өөрөөр хэлбэл жудо бөхийн спортыг дэлхийд гаргаж чадсан , тамөр замын бүтээн байгуулалт тэтгэврийн зээл тэглэсэн гээд олон ажлын захаас дурдахад ийм байна .Топор хадгаламж банкыг цөлмөж казинодож дампууруулсныг бид мартаагүй шүү.Сү Батболд шиг эх орныхоо баялагийг гадныхантай нийлж цөлмөөд дэлхийл гайхагдсан хулгайч болоод бүгдмйг мөнгөөр бөхийлгөж суугаагүй\n
Одоо ерөнхийлөгч Баттулгын эсрэг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зохион баыгуулалттай дайралт гүтгэлэг доромжлол эхлээд нилээн идэвхтэй явж байна Хамгийн муухай хулгайч юу чбилээ энэ ертөнцөд байхгүйгээр АН-ыдагрга. Эрдэнийг их хурлын сонгуулийн өмнө дайрч давшилж байсан одоо Бат тулгийн эсрэг их сайн хүн болгоод АН-г задлах ялагдуулах үйл аажиллагаандаа ашиглаж байна .жирийн иргэд ойлгож байна аа
Баттулга буугаа л бол оймс нь гозойно гэдэг тодорхой болчихоод их л сандарч байх шиг байна.\n
Battulga shig bolowsrolgui hulduu hun mongold hereggui dhou hj Hurelsuhiig unagaad uuruu ner tur olj awch bgasn yu unen be ene unen ene chini uls tur uuniig ene uurgiin naimaachin ulhuun hj chadna muu owshoorchin zailwal taarna Battulga dshin songogfohgui ee naimasgaa hj bwal baraw
Энэ эрднэ зайлаххрэгтэй
Battulga Erdeneesee dutahgui muu sanaatai muuhai hun owshoort mash ih mungutri gee bizdee Hurelduhiig unagaj ner tutiig ni gutaasan ni uuruu dahin songogdoh surchilgaa ni bolj bgaa yum
Одоо эвлэрлээ гээд ямар нэмэртэй? Зүгээр л Эрдэнэ гэгч этгээд намаас холдоод өгвөл намын гишүүдэд буян болно.
Баттулга хэн гэдгийгээ харуулсан өөрийнх нь PR баг төлбөртэй бичээч нар нь л худлаа хошгоруулаад байгаа болохоос ард түмэн тарийг нь таньсан
С.ЭРДЭНЭ гэх урвагч ХУЛГАЙЧ царайлсан бузар АН-аас салчихвал бүх насаараа ШОРОНГИЙН ХАДААС БОЛОХООС үхдэл болтолоо АЙЖ байна. Иймд хууль шүүхийнхэн шударга юм бол С.ЭРДЭНЭ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ нарыг БАРЬЖ хорьж тамын нь цайлгах хэрэгтэй...
Зи.Женко.2 АНийг маш их хорлосон доо
Баттулга дахин дэвших боломжгүй. Дэвшсэн ч ялах магадлал маш муу.\nБаттулгын хэргүүдийн гаргаж шалгах хэрэгтэй. Маш том хуйвалдаан, луйвар, идсэн уусан, шамшигдуулсан олон олон асуудлыг зөндөө байгаа шүү.
Хагалан бутаргах явуургүй мэдээлэл байна. Баттулга ялна. Үмхий худалч Хүрэлсүх.
Удахгүй жонхуу жинхэн жонхуу болноо хугцаанаасаа өмнө жонхуу болох замруугаа орсон
Jenkog odoo l zailuulah heregtei.
Энэ хоёр өөрсдийнхөө ухсан нүхэнд өөрсдөө орно доо
Ардчилсан намын залуучууд энэ дуракуудаас намаа салгаж аваач ээ. Улс орны хөгжлийн бодлого тодорхойлогч намын залуус ямар арчаагүй юм бэ.
Эрдэнэ хүлээж авахгүйгээ мэдэх хашир эр шүү, тэгэж намаа доош нь хийхгүй байлгүй дээ, одоо болоош дээ
2 хогийн хулгайч
Umhi yavagch alyyrchid olgiarhyyd.Mongoliig sansanaaraa dyraaraa turiig tohiroltson edeldegee bolio.Ta nariin iren ve uur bolson gadaadaas irsen hvmvvs ta nariig aliig chini demjehgvi.Umhii hylgaich alyyrchid turuus tsail.AN ba MAN namiihan mapyyd tsail.