Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт ӨСӨЛТ, БУУРАЛТ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Монгол Улсад өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 435 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Харин хөрөнгө оруулалтын буцаалт болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой гарах урсгал 114 сая ам.доллар болсон байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын урсгал цэвэр дүнгээр 321 сая ам.доллар байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг  өмнөх  оны  мөн  үеийн гүйцэтгэлтэй  харьцуулбал 244 сая ам.доллароор буурчээ.

 

Шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг голлох улсаар нь харвал:

 

  • Сингапур улсаас  орж  ирсэн  хөрөнгө оруулалт  өмнөх  оны  мөн  үеэс 37 сая ам.доллароор өсч, 79 сая ам.доллар

 

  • Герман улсаас  орж  ирсэн  хөрөнгө оруулалт 10 сая ам.доллароор өсч, 11 сая ам.доллар

 

  • Канад улсаас  орж  ирсэн  хөрөнгө оруулалт 183 сая  ам.доллароор  буурч,  199 сая ам.доллар

 

  • Люксембургээс орж ирсэн хөрөнгө оруулалт 32 сая ам.доллароор буурч, 6 сая ам.долларын орох урсгалтай байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top