Засгийн газар өнөөдөр /2021.01.21/ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Огцорч байгаа тухай мэдэгдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр хийсэн ба Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож, жагсаал цуглаантай холбоогүй хэмээн тайлбар хэллээ. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын байр суурийг хүргэж байна.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ Та бүхэнд хандаж таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөх явцдаа хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Би хоёр охинтой, эцэг хүн. Тэр эмэгтэйгээс хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би Монголын төрийг ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг байгаасай гэж хүссэн. Цар тахлыг амжилттай давахын төлөө хөл хорио тогтоож, албан тушаалтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэхдээ бас зарим нэг нөхөд хариуцлага алдаж байна. Харамсалтай нь хөөрхий тэр эмэгтэй хүнд нөхцөлд хүний нүд хальтрам, элэг эмтрэм хүнд нөхцөлд шилжүүлсэндээ сэтгэл өвдөж байна. Дайны гол шугаманд нөхдийнхөө хамт тулаанд ордог нь цэрэг хүний хувь заяа байдаг. Би бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах гол зорилго тавьж байсан. Гэвч манай Засгийн газрын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Манай иргэд төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг шаардсан. Энэ шаардлагыг би зөв гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээх нь Монголын улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрч, Ерөнхий сайд гэсэн хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна. Маргааш, нөгөөдрийн дотор дараагийн Ерөнхий сайд томилогдох ёстой. Цар тахлын хүнд цаг үед бид улстөр хийгээд суух үе биш. Хүнд нөхцөл байдлыг хурдан даван туулж, тогтвортой байдлыг хангах ёстой. Цагаан сарын дараагаас коронавирусний вакцин орж ирнэ. Өчигдөр ард түмэн маань цуглаж, жагсаал цуглаан хийсэн. Би үүнийг маш зүйтэй зүйл гэж ойлгож байна. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид өдөөн турхирах гэсэн үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институт хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн турхирагдан орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин долоодугаар сарын 1-н битгий давтагдаасай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульд заасан үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй зөвхөн өөрийн сонгуульд зориулсан акц удаа дараа хийж байна. Цаашид ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Төр түвшин, түмэн олон амгалан байгаасай гэдэг үг бол төрийн гурван өндөрлөгийн шууд илэрхийлэл байдаг юм. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй байна. Миний бие улстөрөөс явж байгаа юм биш, шударга шүүхтэй, АТГ болон бусад хуулийн байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноодог, гэмгүй хүмүүсийг ял оноож, гэсгээдэг, улстөрийн зорилгоор өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айдсаар айлгадаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй. Манай ард түмэн үүнийг анхааралдаа авч, хариуцлага тооцно гэдэг итгэлтэй байна. |
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан. Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индэрээс мэдэгдье.
|
Сэтгэгдэл ( 14 )
Баттулга гол өрсөлдөгчөө Сү .Батболд гэдгийг маш сайн ойлгоод эртнээс харлуулж байна.М Энхболдыг яаж цахимаар балбаж байлаа.хүмүүс мартаагүй байгаа даа.мэхээ давтаж байна
Сү.Батболд ийм юм хийх хүн бишээ тэртээ тэргүй өөрт байсан 5-н толгойг төрд өгсөн хүн. харин энэ бол женкогийн хийсэн үйл ажиллагаа гэж харж байна даа гар хөл нь оюук оюу толгойруу хошуугаа дүрэх гэсэн ажил бна\n
Хүрэлсүх Батболдын шахаа барьцаанд орсноос гарцаагүй
Унэхээр батболд тийм айхавтар юм бол суга татаад баривчилах нь яагаав. Яахав айхавтар хунийг дарахын тулд хуулийг нэг удаа зерчсен болно биз. Ее нь буу дуугаргах болжээ монголчуудаа. Бидний ур хуухэд ирээдуйд ийм новшийн хулгайчдын боол болж амьдрах юм уу.
Jenko giin hulgaig tevchij chadsangui de
Хүрэлсүх Батболдын уяаны нохой юм биш үү.Ерөнхий сайд болсноосоо хойш офшорын талаар сүрхий дуугарч байснаа Батболдын нэр гарснас хойш чимээгүйхэн ухарсаар дуугүы болсон нь үнэн шүү дээ.Харж л байя.Батболдыг дэвшүүлбэл их хурлыг нь тараах хүртэл тэмцэх хэрэгтэй.
Баяр Батболдод ЕС н ажлаа егеед явж байсан Одоогийн еренхийлегч ЕС хоерыг тийм муу хумуус гэж бодохгуй байна Гэнэт яагаад бие биеийнхээ эсрэг мэдэгдэл хийчихээд вэ тун харамсалтай байна Унэхээрийн ЕС маань Батболдод ажлаа егех юм болов уу арай ч угуй байх
Батболдын луйвар ил гарах гээд Хүрэлсүхийг шахаж огцруулсан байна. Энэ Батболд гэж зальжин этгээд хэзээ ч ард түмний төлөө гэж дуугарч байгаагүй, зөвхөн өөрөө л баяжсан, Хүрэлсүх яагаад энэ хүний гарт орсон нь маш сонин байна
Uls mungugui bolson,tsar tahliin umnu suhursun,hurelsukhiin ner hund unasan tiimees har amia bodoj iim shiidver gargalaa\nUurt ni yamar ch ashig,onoo baihgui bolson tul ner hundee usguhiin tuld jujig hiij erunhiilugch ruu dairch bnaa,ingej bolohgui
S.Bayar saidiin ajillaa uguhduu OUYTOLGOIG mash ih hahyylaar Kanad ugchihuud saidaasaa byyj baisan.Jyjeg davtagdaj baih shigee.Hvrelsvh ba heseg hvmvvstei Hyatad OUYTOLGOIG uguh gej bolomj tsag hygatsaa gargaj bna.
Adgiin hylgaichid Mongol yls ba turuur dyraaraa togloj baih shiv.Yag ontsogoi tsag ved.OUYTOLGOIG shiideverleh hedhen honogt mash aimshagtai bna.Hyatadiin medeld ugchihsun ni todorhoi.MANnamiin SV.Batbold Ts.Nyamdorj .N.Bagabanid S.Bayar nar Ouytolgoigoos mash ih hahyyl avsan ni todorhoi tsag hojij bna.Elbegdorjiin map.S.Bayariin map.Odoogiin erunhiilugchiin map.3.tom bvlegelel baildaj ihellee.OUYTOLGOIG Hvrelsvh Hyatadad uguh gej.Elbegdorj ba Battylagiin map.Kanadad ni uguh gej baildaj ihellee.
Hurelsuhed judag alga.
Дээгүүр суудлаа олохгүй бол доогуур гүйдлээ олохгүй. Муу ард түмэн гэж байхгүй
Дээгүүр суудлаа олохгүй бол доогуур гүйдлээ олохгүй. Муу ард түмэн гэж байхгүй.