Банкны салбарын гадаад өр 439 сая ам.доллароор буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

Банкны  салбарын  гадаад  өрийн  үлдэгдэл 2020 оны гуравдугаар улирлын эцэст 1,770 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 439 сая ам.доллароор буурчээ. Гадаад өрийн:

 

  • 58 хувийг урт хугацаат зээл
  • 20  хувийг  эдийн  засгийн  харьяат  бусын эзэмшиж  буй  харилцах,  хадгаламжийн дансны  өглөг
  • 17  хувийг богино  хугацаат зээл
  • 5  хувийг бонд өрийн бичиг тус тус бүрдүүлж байна.

 

 Банкуудын  урт  болон  богино  хугацаат арилжааны зээлийн  үлдэгдэл харгалзан 1,029  сая  ам.доллар,  300 сая  ам.долларт хүрчээ.

Банкнаас бусад салбарын буюу аж ахуйн нэгж, иргэдийн гадаад өрийн үлдэгдэл  19,216 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 813 сая ам.доллароор өссөн дүнтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top