О.Чулуунбат гишүүний талаар таагүй мэдээллүүд сонсогдож л байдаг. Түүнийг монголдоо цөмийн хог хаягдал булшлах санааг дэмждэг гэж зарим нь дургүйцэж байгаа. Мөн Монгол банкны ерөнхийлөгч байхдаа гадаадын банктай хамтран мөнгө угаасан, зувчуулсан гэдэг. Гэвч тэр үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээллийг няцааж байгаа юм. Энэ тухай хэлэхдээ “Би Авлигатай тэмцэх газарт шалгуулах гэмт хэрэг хийгээгүй” гэлээ. Тэр 25 дугаар суваг телевизийн “Монголоо шинэчлэе” нэвтрүүлэгт оролцдог Ардын намын цөөн гишүүний нэг. Түүний яриа нэлээд шулуун, шударга. Гарцаагүй тулгамдсан асуудлуудад оновчтой дүгнэлт хийж чаддагаараа бас онцлог. Тиймээс сүүлийн үед хүмүүс түүнийг сонсох дуртай болж байгаа аж. Мань хүн улс төрийн намуудын талаар өөрийн гэсэн хатуу байр суурьтай яваа ажээ. Манай өнөөгийн улс төрийн тогтолцоо буруу хэмээн тэр шүүмжилж байна. Саяхан үүнийгээ бататгах гэсэн аятай “Намын гишүүнчлэлийг үгүй болгох хэрэгтэй” гэв. Түүнийхээр бол гишүүнчлэлтэй намыг цэрэг армитай зүйрлэх болох юм байна. Хэрвээ ийм байдлаар намыг авч үзвэл армийн компандлагч нь юу гэж хэлнэ гишүүд түүнийг нь үг дуугүй дагадаг нийгмийн сэтгэл зүйн нарийн ширийн зүйл байдаг бололтой. Ер нь ардчилал хөгжсөн орнуудад намын гишүүнчлэл байдаггүй гэнэ. Иргэд аль сайн хөтөлбөр, үйл ажиллагаатай намыг дэмжих замаар улс төрийн үйл амьдаралд оролцдог ажээ. Түүн шиг ийм үзэл бололтой гишүүд УИХ-д цөөнгүй бололтой. З.Алтай гишүүн ч бас үүнийг нь дэмждэг гэсэн шүү.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )