Их Британи, Европын Холбоо эрчим хүчний сүлжээг хамтран хэрэглэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 23

Европын Холбоо,  Их Британитай хамтын ажиллагааны нөхцлүүдээ тодорхой болгосон “Худалдаа, хамтын ажиллагаа"-ны гэрээг өнгөрсөн сарын 24-ний өдөр байгуулсан билээ. Уг гэрээнд бараа, үйлчилгээний худалдаа төдийгүй хөрөнгө оруулалт, эдийн засгийн шударга өрсөлдөөн, улсын дэмжлэг, татварын ил тод байдал,   агаарын болон автотээвэр, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын зохицуулалт зэргийг тусгажээ.

Их Британи Eвропын Холбооноос гарснаар  “Single  Market”  буюу  харьцангуй жижиг зах зээл рүү шилжиж байгаа ч тээврийн хувьд агаар,  авто зам, төмөр зам, далайн тээврийг ямар нэг хязгаарлалтгүйгээр тогтвортой үргэлжлүүлэхээр заажээ. Талууд амьд амьтан, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход шаардагдах амьтны эрүүл мэнд,  био аюулгүй байдлын стандартыг бүрэн дүүрэн хангадаг тул зөвшөөрлийг өмнөхөөр нь  үлдээжээ. Мөн талууд эрчим хүчийг олон улсын цахилгаан болон байгалийн хийн хангамжийн сүлжээгээр дамжуулан хамтран хэрэглэхээр тохиролцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top