Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ бэрхшээлтэй үед ХБНГУ-ын Барут/Марк хот өөрийн түнш Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдэд туслахаар шийдвэрлэжээ.
Барут/Марк хотын санаачилгыг Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас дэмжин, “Engagement Global” хөтөлбөрийн хүрээнд 48.201 еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлж буйг дараах зүйлд зарцуулах юм.
Барут/Марк хотын дарга, ноён Петер Илк энэхүү тусламжийг ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбатад гардуулан өгөв.
Тэрээр “2011 оноос эхэлсэн манай хоёр хотын түншлэл энэ онд 10 жилийн ойн баяртайгаа золгож байна. Түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь бид Мөрөн хотод сургалтын төв барьж байгуулсан. Түүнчлэн „Мөрөн хотын эко Ээжүүд“ төсөлтэй хамтран ажилласаар байна. 2021 онд бид Мөрөн хотын төвд байгуулсан сургалтын төвдөө түшиглэн тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал,️ Тогтвортой хотын хөгжил,️ Түүхий эдийг эргэлтэнд оруулах, дахин боловсруулах, ️Соёлын солилцооны бусад арга хэмжээ зэрэг болно. Цаашид өөрий түнш Мөрөн хоттой тогтвортой хамтран ажиллах болно” гэлээ.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл ( 0 )