БНСУ-ын рэп дуучин Iron амиа хорлосон уу?

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

“Нэгдүгээр сарын 25-ны 10:25 цагт рэп дуучин Iron ухаангүй, цус алдсан байдалтай Сөүл хотын Jung-go хотхоны гадаа байсныг эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадсангүй” гэж БНСУ-ын Цагдаагийн газраас мэдээллээ.
 


Цагдаагийн газраас мөн “Хэн нэгэнд алуулсан гэх эд мөрийн баримт олдсонгүй. Гэхдээ амиа хорлосон гэх сэжиг алга.

Хэргийг мөрдөн шалгаж байна. Гэр бүлийнхэн нь зөвшөөрвөл задлан шинжилгээ хийх болно” гэж мэдэгдсэн байна.
 

Дуучин Iron телевизийн “Show Me The Money 3” шоунд хоёрдугаар байр эзлэн, алдарт гарсан. Саяхан хөрш айлынхаа хүүхдийг бейсболын цохиураар зодсон хэргээр баривчлагдаж байжээ. Мөн 2016 онд марихуан хэрэглэсэн, 2018 онд хуучин найз охиноо айлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top