Өнгөрсөн долоо хоногт Ган бөөрөнцгийн цехэд ХАБЭА-н дөрөвдүгээр шатны үзлэг шалгалт явагдаж, дүнг цахимаар хэлэлцэн “хангалттай” үнэлгээ өглөө. Өмнө нь нүүрс хийжүүлэх зуухны технологитой байхад Ган бөөрөнцгийн цехийн үйлдвэрлэлээс гарч буй угаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, ажилчид хүнд хортой нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Харин технологийн шинэчлэлийн хүрээнд индукцийн хос шугам нэвтрүүлснээр ажлын байрны нөхцөл, эмх цэгц эрс сайжирч, хэвийн хэмжээнд очсон юм. Тус цехийн хамт олон ч дуу шуугиан дарах, эргэлдэж буй тоног төхөөрөмжид санамсаргүй байдлаар ажилтан гараа хүргэхээс сэргийлсэн хаалт, хашилт хийх, хөдөлмөр хөнгөвчлөх олон шинэлэг ажил санаачлан хийснийг шалгалтын комисс онцоллоо. Харин төлөвлөлт, удирдлагын хяналт дутмаг байгааг анхааруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )