Молибдены өтгөрүүлэгч, зэсийн шүүлтүүр шинээр суурилуулна

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн хамт олон өнгөрсөн онд зэсийн баяжмалын гаргалтыг 102,3 хувь, молибдены баяжмалын гаргалтыг 128,8 хувиар биелүүлж, шинэ оноо арвин амжилтаар угтлаа. Тус хэсэгт техник технологийн шинэчлэлийн хүрээнд  энэ онд  Австри улсын Andritz фирмийн Ц-7,2 маркийн  шингэнт хөтлүүрт өтгөрүүлэгч суурлилууулах аж.  Молибдены өтгөрүүлэлтийн хэсэгт  ЗХУ-д үйлдвэрлэж, 1978 оноос хойш ажилласан өтгөрүүлэгчийн нэгийг одоогоос гурван жилийн өмнө энэ төрлийнхөөр сольжээ.

“Өтгөрүүлэгчийн үр ашиг тоног төхөөрөмжийн найдвартай байдал, бэлэн бүтээгдэхүүний гаргалтад эерэгээр нөлөөлж буй нь сүүлийн 2-3 жилийн ажлын үзүүлэлтээс  харагдаж байгаа” гэж хэсгийн дарга А.Машбаяр ярьсан юм. Мөн Зэсийн шүүлтийн хэсэг дээр даралтат шүүлтүүр солих аж. 2005 онд ашиглалтад орсон Eimco M-1500 маркийн даралтат шүүлтүүрийн үндсэн металл хийц, эд ангиуд элэгдэж, ашиглахад хүндрэлтэй болсноос ийнхүү шинэчлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top