Америкт үзэгчдээ хуванцар бөмбөлөгт хийсэн тоглолт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

АНУ-ын The Flaming Lips хамтлаг цар тахлын үед хоёр тоглолт хийлээ. Гэхдээ тэд зай барих аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнгүй.

The New York Times-д бичсэнээр бүх үзэгчийг тус тусд нь хуванцар бөмбөлөгт тусгаарласан байжээ.

Бөмбөлөг дотор цэвэр устай, мөн ариун цэврийн өрөө орох, эсвэл хэт бүгчим болоод байвал үйлчлэгчид бичиж үзүүлэх хоёр самбар тавьсан байсан гэнэ.

00-д орох үзэгчийг бөмбөлөгтэй нь өнхөрүүлэн тусгай бүст аваачиж, тэндээс нь гаргаж байсан бол бүгчимдсэн тохиолдолд сэрүүн агаар бөмбөлөгт шахаж байжээ.

Дуучин, хөгжимчид ч мөн бөмбөлөгт тусгаарлагдсан цар тахлын үед л тохиолдох сонирхолтой концерт болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top