Ардчилсан намын сүнс тэнэж одсон гэдгийг Х.Тэмүүжин тэргүүтэй нөхөд олон нийтэд дуулгав. Хоёр тамга, хоёр даргатай болохоор сүнс нь төөрч одсон гэх яриа ч гарчээ. Сүүлийн жилүүдэд сүлд нь тэнэж одсныг бататгах олон ч сөрөг үйл явдал болсон доо. Дараалан сонгуульд ялагдаж, өндөрт гарсан нэг нь ижил олон нөхдөө цагдаж хянахаас эхлээд юу эсийг үзэх билээ. Тэгэхээр тус намын сүлдийг сайн ламаар дуудуулж өгөхөөс өөр гарц харагдахгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга нь хонх дамар бариад суух юм уу, эсвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь төвд ном айлдаад суух юм уу гэдэг асуудал үүслээ.
АН анх суурилсан амин зүйл болох үзэл баримтлалаасаа нэгэнт хазайж баруун зүүн гэх зүйлгүй болсон учраас цааш явах газаргүй болсноо харуулж байна. Хүнээр бол амьгүй болчихоод амьдрах гээд үзэж тарж байгаа л нам. Эцэст нь түүхэндээ залуусын эгнээг нам дотроо жигдэлж чадаагүй АН-ын нөхөд мэдээлэл хийж, намынхаа төлөө санаа чилээж байгаагаа дуулгав.
Ямар сайндаа Х.Тэмүүжин “Та бүхэн АН-ыг дахин сүнсээ олоход туслаарай” гэж байх вэ дээ. Арга ядсан хүний үг биз дээ. Улс төрд 30 жилийн намтар бүрдүүлсэн ч түүхэндээ залуусын эгнээ бүрдүүлж байгаагүй дэлхий дээрх цор ганцхан нам бол АН байж магадгүй.
Өнөөх л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, З.Энхболд гээд зайлж өгдөггүй нөхдүүд эрх ашгийнхаа төлөө улайраад байхаар намын сүнс тэнэж одохоос өөр яахав. Одоо шинэчлэл ярьж өрсөлдөнө гэж байгаа ч өнөөх л Н.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл нар гэхээр сүнсээ олоход маш урт хугацаа орно.
Тэд өнгөрөгч 30 жилийн түүхэнд Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг гэх мэт хуруу дарам цөөн залуусыг өнгөн дээр үзэгдэл болгож харагдуулснаас өөрөөр ямар ч шинэчлэл хийгээгүй. Энэ намын төлөө арван хэд, хорин хэдтэйгээсээ зүтгэсэн залуус өдгөө 50 насны босгоор давсан гэхээр намын сүнс төөрөлгүй яах билээ. Буг болсон нөхдөөсөө салах цаг эрт болсон ч тэд зууралдсаар байна. Гэтэл хөндлөнгөөс Ерөнхийлөгч Х.Баттулга нар илтэд оролцох нь сүлд сүнс нь улам л алсрах шалтгаан болох аж. Яг өнөөдрийн байдлаар болсон үйл явдал гэвэл АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч сонгуульд ялагдал хүлээсэн учраас дүрмийн дагуу ажлаа өгч, зургаан дэд даргынхаа нэг болох Ц.Туваанд түр эрхээ шилжүүлсэн. Тодотгож хэлбэл Ц.Туваан зөвхөн дараагийн даргад тамга шилжүүлэн өгөх төдий үүрэг хүлээсэн жинхэнэ дарга мэт томилгоо хийх, бүр Их хурлаа зарлан хуралдуулах зэргээр дураар аашлав. Түр даргад ийм эрх дүрмээр олгогдоогүй юм. Гэхдээ Ц.Тувааны ар талд Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг юу юунаас анзаарч болно. Намын нөхөд нь ч ийн байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Өнгөрөгч долоо хоногт болсон иргэдийн эсэргүүцлийн жагсаалд Ц.Туваан, Д.Ганбат нарын нөхөд өдөн хатгах зорилгоор очиж жагсагчдад хөөгдөж харагдсан. Үүний цаана хэн нэгний захиас даалгавар байгаа нь ч илтэд анзаарагдана билээ.
Тиймээс тамга тэмдгийн маргаан нь эцэстээ шүүхийн танхимд очиж, шийдвэр ч гарав. Тодотговол, АН-ын тамга тэмдэг, эрхийг С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэх шийдвэр гарсан юм. Түр эрх эдэлж байсан нөхөрт байгаа тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамга хийлгэх эрхийг С.Эрдэнэд олгосон гэсэн үг. Ингээд АН хоёр даргатай болж, сүнс нь ирэхгүй тарчилж байгааг л залуус хэлсэн хэрэг. АН-д өрнөж байгаа энэ үймээн нь нэгэн зүйлийг санагдуулах төдийгүй нэг төлөвлөгөөгөөр явж байгааг харуулна. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгэнтээ МАХН-ыг хоёр хуваах гэж оролдсон ч бүтэлгүйтэж байсан. Н.Энхбаярын хувийн өмчлөлд байх МАХН-д эзэн суухыг санаархаж байдаг тэнэг л хүний ажил. Тэр МАХН-ын Их хурлыг эзнээс нь тусад нь зарлаж Төрийн ордонд зохион байгуулахдаа хурлын төлөөлөгчдөө Баянгол зочид буудалд байрлуулсан. Үүний цаана өглөгийн гараа сунгасан хүн нь өдгөөгийн Ерөнхийлөгч хэмээн нэрлэж байв. Өрнөж буй процессоос харж байхад Ц.Туваан учраа олсонгүй, улс төрөө ч тодорхой ойлгож харсангүй, шууд л хөндлөнгийн хүчинд автсан.
Уг нь С.Эрдэнэ түүнтэй хамтран, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд даргаар ажиллуулж байсан учраас АН-ыг тодорхой хугацаанд тараачихгүй байх гэхдээ түр эрхийг шилжүүлсэн байж таарна. Гэтэл илтэд хөндлөнгийн оролцоотой Ц.Туваан бужигнуулаад эхлэхээр С.Эрдэнэ нар ч зүгээр суусангүй. АН-ыг одоо л эмхэлж авахгүй бол байдал улам л хүндэрнэ. Тиймдээ ч энэ мэт үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, Д.Батцогт нар хэвлэл мэдээллийнхэнд хандсан хэрэг. Тэдний хувьд гишүүдийн дийлэнх олонх нь Үндэсний бодлогын хорооны хурлаа яаралтай хуралдуулахыг шаардсан гэдгийг дуулгав. Энэ үеэр АН-ын гал тогоог барьж байгаа Ц.Баатархүү “Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдалд дүрмийн хүрээнд бодлогын хэлэлцүүлэг явуулж, дотоод асуудлаа яаралтай шийдэхийг ҮБХ-ын гишүүдийн олонх дэмжсэн. Эдийн засгийн хүнд цаг үед АН-ын манлайлал, дуу хоолой чухал. Иймд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихыг АН-ын гишүүд хүсэлт шаардлага удаа дараа тавьж байгаа. Бид сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг идэвжхүүлэх цаг үе нь ирээд байна” гэсэн юм.
Энэ бол яах аргагүй залуусын дуу хоолой. Намаа аврах гэсэн санаачилга юм. Залуус ч гэж дээ. Намынхаа ах нарын буянаар бойтготойгоо тэтгэвэрт гарах гэж байгаа хэдэн нөхөд л байна лээ.
Харин Х.Тэмүүжин “Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж бусдын толгой дээрх бухлыг орж харлаа гэсэн шүүмжлэлийг бид хүлээж авч байгаа. АН өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна тэр бухлаасаа яаж салах вэ гэж санаа зовж байгаа. Айл гэр хэрүүлтэй байхад олон түмэн тэр айл рүү ойртох нь байтугай үр хүүхэд нь айж ичиж холддог. Тиймээс АН тогоон доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж, асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. Сөрөг хүчнийхээ орон зайг эзэлье” хэмээсэн. Хэрүүлтэй АН-ын хаалгаар орох хүн байтугай байгаа нь хаалгыг нь савж гарсаар байгаа билээ. Тиймээс Х.Тэмүүжингийн хэлснээр АН-ын сүнсийг дуудъя. Тэгэхдээ Д.Чойжамц хамбаар дуудуулъя.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
77 uuliin tsaaguur alga bolson bhoo
АН-ын сүнсийг Жавхлан гавьяат, Баасанхүү нар дуудаад өгөх байлгүй днн
Ха ха гэхээр бичсэн байна даа
танай нам нэгмөсөн мөхөлдөө очсон. Нам нэрэн дор өнөөгийн их хуралд суугаа хэдийнхээ хэлж байгаа үгийг та бүхэн сонсдог л байж таараа. Санаа нь сохорсон болохоор тэд амьдралд болж буй бодит үнэнийг олж харах ухаан нь мөн адил сохорсон нь олны сэтгэлийг улам өөрсдөөсөө холдуулахаас өөр юуг ч олохгүй!!! Үнэнийг харах ухаан нь унтарчээ чааваас тэдний....
ан-ын толгойлогчид элбэгдорж баярцогт сайханбалаг тэргүүтэй бүгд сүнсээ мөнгөнд худалдсан тул тамд очицгооно. ЧОЙ ХАМБААР дуудуулаад ч нэмэргүй дээ хамба угаасаа арга чарга дууссан гэдгийг мэдэж байгаа даа номтой ухаантай хүн
ан-ын толгойлогчид элбэгдорж баярцогт сайханбалаг тэргүүтэй бүгд сүнсээ мөнгөнд худалдсан тул тамд очицгооно. ЧОЙ ХАМБААР дуудуулаад ч нэмэргүй дээ хамба угаасаа арга чарга дууссан гэдгийг мэдэж байгаа даа номтой ухаантай хүн
AN-iin Baatarhuu,Temuujin,S.Erdene nar ch hvchtei uls turchid shuu
Ene temhii tarhi hunhuuzuuudig bur horigloh heregtei
Хамба бүүр зогсоочих байх даа гандангаар бодоход
svnsiig ni duiduulsh hereg baina uu hoidohiig ni unshuulah uu
Сахил хүртээд шал дордоно. Сүнс дуудна гэдэг нь буддын сургаалтай огт хамаагүй харин Төвдийн буддизм буюу ламайзмын ойлголт. Мухар сүсэг талдаа.
АН 80-аад оны залуучуудаа гаргаж ирээч ээ. Үе чинь өнгөрөөд нам чинь үхээнц байдалд орлоо. Хөгшин энэ тэр гээд шүүмжлээд байсан МАН чинь шинэ үеэ бэлдээд төр засаг, намын удирдлагадаа гаргаж ирээд цус сэлбээд үйл ажиллагаагаа шат дараатайгаар шинэчлээд залуужаад байдаг.Та нөхдүүд нөгөө л индиануудтайгаа байгаад байдаг. Юм бодооч, хөдлөөч, сэтгээч, ичээч, үйл ажиллагаагаа, удирдлагаа залуужуулаач ээ. Та нарын энэ байдлыг монголоор бол ”ХАР ЗАЛУУГААРАА ХӨГШИРСӨН” гэж хэлдэг юм.
Nam bas sunstei baihnee,bodlogo tuluvluguunii orond
Яг ийм мухар сүсэгтнүүдээс болоод бидний хайртай эх орон хөгжиж дэвшихгүй хүмүүс нь ядуу байгаа юм.
ардчилсан намыг чойжамц хамбаар хойд төрөл рүү нь тонилгоё.