ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

2021.01.28 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15

 

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.25-17.46
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   

Хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Түүнд төрөгсөд хоёр буюу дөрвөн сар буюу найм есөн жилд үл үхвэл дотоод сэтгэл нь муу бөгөөд эцэг эх нь хоосрохуй гэм буй. Ариун явдалтай ч харамч, насны доод хэмжээ жаран дөрөв гэж номлосон. Өвдвөл долоо хоногоос амирлаюу. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Хулгайд алдвал цайвар шар царайтай, том нүдтэй ба их цэрдгэр тэр бээр аваачсанусны хөвөөг шүтсэн өвчтөн хүмүүн нэгэнд өгөөд одсон. Нэгэн хоногт эс олдвоос хойш олдох нь нэн бэрх. Зүүн нүд татвал эд хомсдоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Нохой уливал шуугилдаан болох бөгөөд хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймрэнэ. Бие татвал үйл ойр тогтохуй болно. Шилбэний мах татвал үзэсгэлэн болюу.

  • Суудал: Ус

Аргын тооллын 1 сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Найралт эх одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top