Агуулга, хэлбэрийг ялгахаа байсан АН ээлжит шоугаа хийж, ЗАВСАРЛАГА авлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Цар тахлын эрсдэл Монгол Улсын иргэн нэг бүрийн өмнө тулж ирсэн энэ үед төр засаг бүрэн бүтэн байж, тулгамдсан гол асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа билээ.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудалд тун хариуцлагагүй байдлаар буюу  МАН-ыг бойкотлох байдлаар хандаж байна. Монголын улс төрийн тулхтай нам гэгдэж явсан АН үнэндээ агуулга, хэлбэрийг ялгахаа байж, үзэл баримтлал, үнэт зүйлээ гээсэн нь УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн байр сууриас тод харагдаж байна.

Цар тахлаас иргэдээ хэрхэн яаж баталгаатай, найдвартай хамгаалах вэ, вакциныг хэрхэн яаж богино хугацаанд оруулж ирэх вэ гэхчлэн чухал асуудлуудаар МАН-тай ойлголцлоо нэгтгээд урагшилж байх ёстой АН-ынхан төв талбай дээр сайн дураараа өлсөн суугаа С.Ганбаатарыг балиашиглаж, улсынхаа Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанаас 1 цагийн завсарлага авна гэж жүжиглэх, шоу үзүүлэх шаардлага үнэндээ өнөөдөр алга байна.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас  огцрох хүсэлтээ гаргасан нь цар тахлын өндөр эрсдэлтэй байгаа энэ цаг үед Монголынхоо  ард түмнийг, улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн шийдэмгий алхам байсан нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна шүү дээ.

Улс төрийн нөхцөл байдал, эрх мэдлээс болж, өөр хоорондоо яс булаалдсан нохой мэт хэмлэлдэх нь Монгол Улсад ихээхэн гарз дагуулж болзошгүй байгааг тэр харсан учраас танхимаараа огцрох хүсэлтийг гаргаж, ялалт байгуулсан намын даргын хувиар дараагийн Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилуулах санал гаргасан нь намын бүлэг, УЗ-ийн зөвлөлийн дэмжлэгийг өнгөрсөн долоо хоногт авсан.

Харин өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүрүүлснээр хууль тогтоох дээд байгууллага хэлэлцэж буй билээ. Гэтэл УИХ-д АН-ыг төлөөлж буй хэдэн нөхөд улсаа, иргэдээ бус өөрсдийгөө бодон шоу хийсээр л.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.21.186) 2021 оны 01 сарын 30

Учираа мэдэхгүй новшнуудыг энд суулгаад байдаг ар тал танилтай нь хамт буулган уу ард түмэн та нарыг хүссэн хүсээгүй буулгаж чадхал байх шүү өөрстөө мэдээд зайгаа тавьж өг новшнуудаа

0  |  0
Яаанааа(64.119.19.197) 2021 оны 01 сарын 28

Энэ Одонтуяа. Ганбат 2 ийгоо жаахан амьдралтаи юм ярь гэхгүй бол өмнөөс нь ичих юм аа нээрээ....

0  |  0
Иргэн(103.57.95.100) 2021 оны 01 сарын 28

Баянхонгорынхан энэ 5-ын бидоноо татаж аваа. Байнга тав, тав гэж үглээд зовлонтой юм.

1  |  0
Энэ(202.179.26.3) 2021 оны 01 сарын 27

Энийг бичсэн этгээд монголчуудыг талцуулах дайсагнасан этгээд болой. Бүү хуурт хэрсүү монголчууд аа.

0  |  0
Иргэн(122.201.31.139) 2021 оны 01 сарын 28

Хүү еэ АН чинь байхгүй болчяихсон биз дээ. Юун бүлэг гээд олон түмний толгой эргүүлээд байгаа юм вэ?

1  |  0
Нхх(66.181.161.126) 2021 оны 01 сарын 28

Малнууд шүү дээ АН чинь

2  |  0
иргэн(202.5.206.6) 2021 оны 01 сарын 28

Ишш өөрөөр сэтгэж чаддаггүй ээ

1  |  0
Top