Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэж Хэнтийн Бэрхийн 41 настай залуу Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагаас хойш түүнтэй авахуулсан гэрэл зургийн цомгийн уралдаан эхлэв үү гэмээр цахим хуудаснаа түүний зураг битүү өлгөгдлөө. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болно гэсэн шуум тарчихсан байсан үе л дээ. Нэг хэсэг нь чин сэтгэлээсээ баярлаж байсан бол нөгөө хэсэг нь удахгүй томилогдох Ерөнхий сайдад таалагдах хүсэлтэйгээр зурагнуудаа нийтэлж байсан гэхэд хилсдэхгүй.
Л.Оюун-Эрдэнэтэй зургийн давлагаа овоо хэд хоног үргэлжлэх байх. Түүнд тал зассан, түүнд таалагдах гэсэн тэр олон өнцгийг өөрөө харж байгаа эсэхийг мэдэхгүй. Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрчдийн цээжинд яваа тэрбээр Ерөнхий сайдаас буух хүртэл хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүй ч өчигдөр, өнөөдөр бахархал болгон зургийг нь нийтэлж байсан хэдэн хүн түүнээс урвасан байхыг таашгүй.
Түүнтэй зургаа авахуулах хүсэлтэй хүмүүсийн тоо өчигдөр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш эрчээ авч эхэлсэн нь тодорхой. Өмнө нь авахуулсан, өнөө маргаашдаа авахуулах, цаашлаад хамтдаа зургаа татуулах хүсэл олон хүнд төрж байгаа. Ямартай ч тэр сайн, муугийн аль нь ч байсан Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг утгаараа түүнтэй авахуулсан зураг бүр тухайн хүндээ маш хүндтэй дурсгал болон үлдэх нь дамжиггүй. Төдийгөөс өдий, өдийгөөс төдий хүртэлх бүх цаг үеийн гэрч болсон гэрэл зургийн үнэ цэнийг тэр өсгөж таарах нь. Орчин цагт бол дурсамж гэгддэг байсан гэрэл зураг амьдралын салшгүй хэрэглээ болчихсон тул хүн бүр Ерөнхий сайдтайгаа гэрэл зургаа татуулах хүсэл нь оволзож байна.
Ганцхан долоо хоногийн өмнө У.Хүрэлсүхтэй зургаа авахуулах чин хүсэлтэй хүмүүс хэдэн мянгаар тоологдох хэмжээнд байсан нь гарцаагүй. Одоо ч нэг их буурахгүй байж мэдэх ч Л.Оюун-Эрдэнэтэй зургаа авахуулах сонирхолтой хүмүүсийн тоо У.Хүрэлсүхийг давж магадгүй. Эрх мэдэл хаана оршино түүнийг хүн дагаж явдаг юм. Зураг татуулах хүсэл ч мөн адил. Нэг л өдөр тэр төрийн энэ өндөр албанаас бууж У.Хүрэлсүхийн адил дараагийн хүндээ тамгатайгаа шилжүүлнэ. Тэр үед Л.Оюун-Эрдэнэтэй зургаа авахуулах хүмүүс аажмаар багасч дараагийн лидертэй зургаа татуулахаар жагсаж эхэлнэ. Гэхдээ ирээдүй цаг дээрх энэ үйл явц тул ингээд орхиё. Ямартай ч тэр зургаа авахуулж хадгалан үлдээх, хамгийн олон лайк авах тэр л зургийн эзэн боллоо.
Түүний цаг ийнхүү эхэлж байна. Түүнтэй мөнхөлсөн гэрэл зургийн цомгийн архив улам арвижих хуанлийн хуудас нэг дэх хоногоо эргүүлж эхэллээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
их эрх мэдлийг өндөр хариуцлага,нэр төр гэж ойлголгүй хөл алдвал гэмшивч барахгүй гаслан болж ард түмэн зовох болно.
Zasagtaigaa ogtsorchood dahiad said ch geh shig. Utgagui l yum.
Muusain horlogchid,bugs uhagchidaas bolgoomjil! Zaluu Hun min hicheej eh orniihoo tuluu zutgehdee ugee tsenej 2,3 nuudliin tsaana harjj yabj,sain bodoj helj ,yarij baigaarai.Er ni yariltsalgaas bolgoomjilj zugtaaj bai,ajildaa l zutgelee garga! Neg setguulvh gehgui big setguulchdees zutgaaj yab
Ээш чааваас арай чдэээ. Зураг авахуулахыг хүсэх хүн байхуу
Угын олиггүй амьтныг хөөргөж нтр яршиг
За одоо болно доо, та минь ээ. Жаахан юм үзсэн юм шиг байцгаая. Саяхандаа, Хүүкийн хамт хаагаа ханзартал эргүүлж асан үзэл суртлын илдний сэнсрэх чимээ чинь намдаа ч үгүй байна. Гардан тулааны уухайн хашгирааны цуурай нь арилаа ч үгүй байна. Энэ памперстай залуугийн толгойлсон засаг хэдий удахыг ч мэдхгүй. Тэгэхээр байрандаа суугаад, цайгаа хөрөхөөс нь өмнө оочицгоо. Сэтгэл хөдлөлөө дар. Мэдээж бялууны хэрчим горьдсон нөхөд шөнө унтаж ч чадахгүй байгаа. Энэ бас л зовлон. Гэхдээ л тайвшир. Бидэнтэй бидэнгүй нар манддагаараа мандана.
гөлөг