“Рио Тинто” Зэсийн группийн захирлаараа Б.Болдыг ТОМИЛЛОО

2021 оны 01 сарын 28

“Рио Тинто” групп ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажлаа хүлээн авах менежментийн шинэ удирдлагын багаа албан ёсоор танилцууллаа.

Тус группийн үйл ажиллагааг ирэх жилүүдэд удирдах гүйцэтгэх захирлуудын нэг нь Монгол Улсын иргэн Б.Болд боллоо. Тэрбээр Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

Б.Болд өнгөрсөн хугацаанд тус группт ажиллахдаа Төмрийн хүдрийн группийн Далайн тээвэр хариуцсан захирал, Төмрийн хүдрийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал,  “Рио Тинто Марине” компанийн захирал, Эрчим хүч, эрдсийн группын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Тэгвэл одоо Зэсийн группийг тэрбээр удирдах нь ээ.

 

Монголын Засгийн газар, “Рио Тинто”, ”Туркойз хилл” компаниудтай Оюутолгой төслийн асуудлаар шинэ түвшинд хэлэлцээр хийж буй энэ үед Б.Болд Зэсийн группийг хариуцахаар боллоо.

 

Сануулахад, одоогоос 8 жилийн өмнө 2013 онд Монголын бизнесийн салбарт  “New com”-ын  Б.Болд гэдгээрээ харьцангуй танигдсан түүнийг “Рио Тинто”-гийн Удирдах зөвлөл Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн Ерөнхийлөгчийн албан тушаалд томилж байсан юм.

Тухайн үед Оюутолгой төслийн эхний үе шатны зардлын хэтрэлт асуудал үүсгэсэн, “Рио Тинто”-гийн гүйцэтгэх удирдлага Том Албанезе суудлаасаа буусан үе байв.

“Рио Тинто” групп энэ удаа удирдлагын бүтцийн шинэчлэлээ танилцуулахдаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа, бизнесийн итгэлцлийг улам бэхжүүлэхийн төлөө ийнхүү бүтцийн шинэ зохион байгуулалт хийж буйгаа мэдээллээ.

Ирэх жилүүдэд тус группийг Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд, Худалдаа хариуцсан захирал Алф Барриос, Санхүү хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч Питер Каннингэм, Үйл ажиллагаа хариуцсан  захирал Арнауд Суарат, Стратеги ба хөгжил хариуцсан захирал Питер Тот, Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн группийн захирал Марк Дэвис нарын 13 захирал удирдах аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 01 сарын 29

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАЯЛАГЫГ ИДЭЖ УУДАГямар гээч чөтгөрүүд бэ бүгдийг нь хөөж гарга далд оруулЭнэ хууль бус чөтгөрүүдийг хөөж гаргаад Оюутолгой хэмээх асар том ордоо өөрсдөө эзэмшцгээе ардуудааБид одоо өөрсдөө хэндэч дийлдэхгүй чөтгөр болж ,,ӨӨРИЙНХӨӨ ӨМЧИНД ЭЗЭН СУУЖ АГУУ БАЯН УЛС ОРОН БОЛЖ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЦГААЯ ,, МОНГОЛ ЧӨТГӨРҮҮД ЧАДНА ЧАДСААРЧ БАЙХ БОЛНО ТЭД ЗОРИГТОЙ ТЭД УХААНТАЙ ТЭД ХҮЧТЭЙ

0  |  0
Болд(66.181.183.199) 2021 оны 01 сарын 28

Жинхэнэ ОТ н бууны нохой буюу чонотой нийлсэн гэрийн нохой эх орныхоо өөдаас дайрлаа л даа

0  |  0
minii bodol(223.104.15.199) 2021 оны 01 сарын 28

zondoo ortog zohiomloor nemj horongo oruulaltaa osgoj nemcheed mongolig orond oruulaad hoistid nemeh bolomjui bolhoor odoo zahirluudaa slolij olon huntei bag burduulsen bna

0  |  0
Top