21 жилийн дараа хийн хоолойн ХОЁР дахь ТЭЗҮ В.Путины ширээн дээр очих нь

2021 оны 01 сарын 28

"20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь" гэсэн гарчиг бүхий бичвэрийг 2019 онд уншигч танд хүргэж байсан билээ.

Тэгвэл "Газпром”-ын захирал Алексей Миллер ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сард багтаан бэлэн болгоно гэдгээ мэдэгдсэн байна.

ТЭЗҮ-ийг боловсруулах үүрэг бүхий “Газпром”-ын  харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компанийг манай улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, үйл ажиллагаа нь эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

 “Газопровод союз восток” компанийн зүгээс энэ сарын 21-ний өдөр ОХУ-д суугаа манай Элчин сайдтай холбогдож, Монгол Улсын Худалдаа хөгжлийн банканд “Газопровод союз восток” компанийн нэр дээр байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан монголын талын баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зэрэг асуудлуудыг ярилцсан байгаа юм.

Сануулахад. өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын захирал Алексей Миллерийг Кремльд дуудан уулзахдаа Монголын нутгаар дайруулан өнгөрөх хийн хоолойтой холбоотой асуудал ямар шатанд явааг асууж, хариулт авч байв.

А.Миллер хэлэхдээ “Ноён Ерөнхийлөгч та “Сибирийн хүч-2” хийн хоолойн судалгааг хийж, зураг төслийг боловсруулахыг даалгасны дагуу бид Монгол Улсын Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн цахим уулзалтын үеэр хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах, хамгийн оновчтой маршрутыг сонгох чиглэлээр ажиллах тусгай чиг үүрэг бүхий компани байгуулахаар “Санамж бичиг” байгуулсан. Хамтын ажиллагааны үр дүн 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн гарахаар байна. 

Ноён Ерөнхийлөгч таны байгалийн хийн хангамжийн нэгдсэн систем бий болгох зорилгын хүрээнд энэхүү төсөл нь Зүүн Сибирь, Өвөрбайгалийн хязгаар дахь хийн дэд бүтцийг өргөтгөж, жилд 50 тэрбум шоо метр хүртэл хийн багтаамжтай экспортын шинэ коридор байгуулах, Европ төдийгүй Азийн зах зээлд хий нийлүүлэх шинэ гарцыг бий болгоно” гэж үзэж байна хэмээн мэдэгдэж байв. 

Тэгвэл түүний сүүлийн байр суурийг харахад хийн хоолойн ТЭЗҮ ямар ч байсан энэ улиралд багтан бэлэн болох нь. Одоогийн байдлаар гаргаад буй тооцоо судалгаагаар энэ төсөл хэрэгжих боломжтой гэж тэрбээр мэдэгдээд байна.

Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг холбосон хийн хоолойг газар нутаг дээгүүрээ дамжуулан бариулах Монгол Улсын төр засгийн хүсэл эрмэлзэл гурав дахь аравныг дамнан  өнөөдрийг хүрээд буй юм.

Эхэнд хэлсэнчлэн, шинэ зууны эхээр буюу 2000 онд Монголын нутгаар хийн хоолой дайруулан барих  Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  бэлтгэгдэж, Кремлийн тэргүүний ширээн дээр хүргэгдэж байлаа. Өнөөдрийн В.Путины өчигдрийн эрх мэдлийн он цаг байв.

Тэгвэл 20 жилийн дараа хийн хоолойн хоёр дахь ТЭЗҮ В.Путины ширээн дээр очих нь ээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.26.3) 2021 оны 01 сарын 29

Монголд хэрэгжих хамгийн ашигтай хамгиын том төсөл. Авилгагүй, монголоос хөрөнгө гарахгүй монголчууд оролцвол өндөр цалинтай, ашиглалтанд орохоороо жил бүр монгол улсад тэрбум долларын ашигтай. Улаанбаатар болон бусад суурин газрууд утаанаасаа бүрмөсөн сална. Эрчим хүчний хямдхан эх үүсвэр. Юун нүүрс, юун сайжруулсан түлш хог болно.

0  |  0
Kkkkk(83.20.231.208) 2021 оны 01 сарын 29

Hiatad uls hii avahgui geed bhad ene uher mongol negiig bodooch

0  |  0
ввв(192.82.74.41) 2021 оны 01 сарын 28

Наад ТЭЗҮ гээ аваад зайлцгаа. Тэр хоолоогой дагаад төмөр замын эрх ашиг нь нэмэгдээд биднийг бүр хөдөлгөхгүй болгоно. Улам л арга нь нарийсна. Сүүлдээ өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалж байна өөр юу юу гэж дарамтлах болдоо. Газар нутгийг баруун зүүн гэж хувааж мэдэх л гарууд даа. Одоогоороо Ойрад Монгол, Халх Монгол гэж биднийг талцуулж байгаа нөхдүүд чинь Оросууд шүү дээ.

0  |  0
Зочин(103.212.116.253) 2021 оны 01 сарын 28

Хийн хоолой яахав Энэ тэргууний анхаарах зуйл Авилгалаар хийгдсэн Оюу толгойг гэрээг цэгцлэх, Хурэлсух естой шиг байдалд Орсон доо

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 01 сарын 28

Oboodooo,bayar hurgie

0  |  0
nice(64.119.25.47) 2021 оны 01 сарын 28

saihan dornodoo gaz uildverjuuleed hugjuuleed avchihval,

0  |  0
мөрий(66.181.166.134) 2021 оны 01 сарын 28

Гуравдахь ТЭЗҮ 2030 онд Путиний ширээн дээр очино. Мөрийцөх үү?

2  |  0
Top